ЕБС | Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл ӨНӨӨДӨР ДУУСНА

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна. Нийт бүртгэл хамрагдах боломжтой 64,257 хүүхдээс 27,114 хүүхэд бүртгэлээ баталгаажуулсан байна. Тиймээс 08/25-ны дотор e-mongolia систем рүүгээ орж бүртгэлээ баталгаажуулаарай.

Бүртгэл баталгаажуулахад ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН гэсэн төлөвүүд байвал тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаарай. ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОДОРХОЙГҮЙ гэсэн төлөв байвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас сургууль тодорхойгүй байгаа тул шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин орж шалгаарай.

ХЯНАГДАЖ БАЙГАА гэсэн төлөвтэй бол таны хүүхдийн мэдээллийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top