Д.Медведев: Зеленськийг Саакашвилигийн адил тавилан хүлээж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийг Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн адил тавилан хүлээж байгаа талаар Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгджээ.

Дмитрий Медведев “Америкийн одоогийн гарын хүн болох түүнийг Тбилиси дэх өмнөх гарын хүний нэгэн адил атаархам бус хувь тавилан хүлээж байгаа нь маш ойлгомжтой байна” гэжээ.

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын ярьж буйгаар Украины Ерөнхийлөгч шоронгийн камерьт орох хүртлээ амьд явах эсэх нь эргэлзээтэй аж.

Д.Медведев мөн “Барууныхан шинэ утсан хүүхэлдэй болох улстөрчийг олж ч магадгүй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.171.220.67) 2023 оны 08 сарын 26

Харин энэ согтууг юу хүлээж бгаа нь тодорхой

1  |  0
Зочин(66.181.160.90) 2023 оны 08 сарын 26

Энэ хулгайч өөрийг нь юу хүлээж байгааг мэдэж байгаа болов уу.

1  |  0
Z(66.181.160.40) 2023 оны 08 сарын 24

Маш зөв хэлждээ

3  |  1
Top