ТАНИЛЦ I ЕБС-иудын ХАМРАН СУРГАХ тойргийн мэдээлэл

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 16

2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэл үргэлжилж байна. Цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 09:00 цагаас наймдугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан байдаг.

Хамран сургах тойргийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302.226 суралцагч байна. Тэдний 142 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг 8 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 89 мянган хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.  

Бүртгэлийг шугам 8 дугаар сарын 20-ны өдөр хаагдана. Харин 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх болно. 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ 

2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэх юм.

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдрөөс (2023.08.15) эхэлж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид Е Mongolia системээр нэвтэрч, урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулна.
 


 

Нэгдүгээр ангийн хүүхдээ ХЭРХЭН бүртгүүлэх вэ?

Боловсрол, шинжлэх ухааны яам 2023-2024 оны хичээлийн жилд Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний веб портал болох E-Mongolia системээр цахимаар зохион байгуулна. 

Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?

Зөвхөн 2017 оны 01 сарын 01 -нээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1-р ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Эцэг, эхийн элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?

Та бүхэн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 3 аргаар бүртгүүлэх боломжтой.
 

1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home

2. Гар утасны E-Mongolia аппликэйшн

3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top