Г.Ариунболдын хээр СОЁОЛОН түрүүлж, түмэн олныг баясгалаа

2023 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хурдан их соёолон насны морьд барианы зурхайд орж ирлээ.

Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн юм.

Соёолон насны морины уралдаанд 909 дугаартай унаач Пүрэвсүрэнгийн Чингүүн, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж түмэн олныг баясгалаа. Энэ хурдан хүлгийг Монгол Улсын Тод манлай уяач Т.Ихбаяр уясан байна.

Аман хүзүүнд 555 дугаартай хүүхэд унасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ орж ирлээ.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд, Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн хонгор үрээ тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top