Үндэсний их баяр наадмын ВИРТУАЛ ХӨТӨЧ ажиллах эхэллээ

2023 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд гадаад, дотоодын жуулчид болон наадамчин олонд мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор виртуал хөтчийг ажиллуулж байна.

НҮБ-ын таван орны хэлээр мэдээллийг хүргэх энэхүү виртуал хөтөч нь Үндэсний их баяр наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээний мэдээлэл, яаралтай тусламж, нийтийн тээвэр, такси дуудлага, авто зогсоол, зочид буудал, ресторан гэх мэт бүхий л мэдээллийг нэгэн зэрэг хүргэхээс гадна виртуал урлагийн тоглолтыг ч мөн үзүүлэх юм.

ХӨТӨЧ АШИГЛАХ: https://enaadam.mn/.../undesnii-ikh-bayar-naadmiin...

Монгол түмэн минь сайхан наадаарай!

"ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top