Хязаалан насны уралдаанд Д.Жаргалсайханы ХАЛТАР ҮРЭЭ түрүүллээ

2023 оны 07 сарын 10

Хязаалан насны хурдан морины уралдаанд Д.Жаргалсайханы халтар үрээ  түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар өнөөдөр /2023.07.010/ Хүй долоон худагт эхэллээ.

Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Айрагдсан морьд:

Түрүү магнай - Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ

Аман хүзүү - Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ

Айргийн 3 - Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ

Айргийн 4 - Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ

Айргийн 5 - Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top