Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөл эхэллээ

2023 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөл өнөөдөр /2023.07.10/ эхэллээ

Шагайн харвааны өсвөрийн харваанд 10 багийн 80 гаруй харваач оролцож байгаа бөгөөд хамгийн бага нь 8, ахмад нь 17 настай хүүхэд байна.

Тэгвэл ахмадын харваанд 43 багийн 300 гаруй харваач цэц сорьж байгаа юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бүх аймаг наадмаа нэг өдөр эхлүүлэхээр болсонтой холбогдуулан зарим баг орон нутагтаа харваж байгаа учраас өмнөх жилээ бодвол харьцангуй цөөхөн баг өрсөлдөж байгааг Шагайн харвааны салбар хорооноос мэдээлэв. Насанд хүрэгчдийн харвааны эхний хоёр тойргийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн бол ахмад болон өсвөрийн харваачдаас шилдэг дөрвөн баг шалгарчээ.

Ахмад болон өсвөрийн ангилалд шигшээ дөрөвт шалгарсан багууд 07 дугаар сарын 12-ны өдөр цэц мэргэнээ сорьж, аваргаа тодруулна. Шагайн харвааг Монголын үндэсний "Малчин" телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top