Боксчин Б.Чинзориг "Гавьяат тамирчин" цолоор энгэрээ мялаалаа

2023 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан  Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар боксын спортын “Ташкент-2023” насанд хүрэгчдийн ДАШТ-ний мөнгөн медальт Б.Чинзориг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа.

Б.Чинзориг нь Армийн дэлхийн аварга, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальтай. Тэрээр олимпын наадамд эх орноо төлөөлөн хоёр удаа оролцсон шилдэг тамирчин юм.

Мөн энэ өдөр Монголын мото спортын тод төлөөлөл, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат тамирчин" боллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nj(73.172.24.164) 2023 оны 07 сарын 09

Baatarhuu gavyat avahiig bodohod hehe

0  |  0
Зочин(59.153.115.165) 2023 оны 07 сарын 07

Баяр хүргэе.

0  |  0
самбуу(103.242.47.230) 2023 оны 07 сарын 07

Шагнал эзнээ олсон гоё байна Баярхүргэе дүү нартаа

3  |  0
Top