Олон М.Оюунчимэгээр яахав дээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн квотыг 30 болгосон нь бас л маргаан дагуулж байна. Тэр нь квотоо чамласан эмэгтэйчүүдийн хэрүүл төдий юм. Ийм л маргааний манан дундуур Монгол Улсад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулган зохион байгуулж байгаа нь уг асуудлыг илүү томоор харж байгааг харуулахыг зорьсон хэрэг байж болох юм. Нөгөө талаар энэхүү чуулган нь маргааны галыг өрдсөн ч байж болох юм. Чуулганы индэр дээр гарсан бүсгүйчүүд өнөөх л квотоо чамласан уур бухимдлаа цухалзуулсаар байгааг чуулганы уур амьсгалаас харж болно.

Өнөөдрийн хувьд бол Сонгуулийн тухай хууль эмэгтэйчүүдийн хувь оролцоо хангалттай гэж үзэж болохоор харагдана. Үүгээрээ эмэгтэйчүүдийг дорд үзэх гэсэн хэрэг биш. Парламентын засаглалтай болсон цагаас хойш найман удаагийн сонгууль зохион байгуулахад эмэгтэй гишүүдийн тоо сонгуулиас сонгуульд нэмэгдсээр өнөөдөр гэхэд парламентад 13 эмэгтэй ажиллаж байна.

 

Тэгвэл сүүлийн 30 жилд эмэгтэй гишүүдийн нийгэмд оруулсан хувь нэмрээс өчүүхэн ч атугай дурдах гээд үз. Миний хувьд дурдаад байх зүйл юу ч байхгүй. Ерөөсөө намынхаа бүлгийн ая талыг харсан 13 кноп сууж байна гэхэд болно. Одоогийн хуульд зааснаар бол 126 гишүүний 50 орчим нь эмэгтэй гишүүн байхаар хувьчлагдаж байна. Тэгэхээр ирэх сонгуулиар хүссэн хүсээгүй дундажаар 30 орчим эмэгтэй гишүүн парламентад орж ирнэ гэсэн үг. Үнэхээр ийм олон М.Оюунчимэгээр яах юм. Урьд өмнө гурван удаа парламентад сонгогдсон ийм олон Д.Оюунхоролоор яах юм.

Манай парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь тоо сонгуулиас сонгуульд өсөж ирсэн. Тэр ч бүү хэл Засгийн газарт ч энэ хувь өндөр болсон. Өнөөдөр гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Соёлын сайд Ч.Номин гээд гурван сайд байна. Эдгээр сайд нарын чухам юу хийж бүтээснийг дурдаад үз. Юу ч байхгүй. Тухайлбал, соёлын салбарыг хэрхэн самарч байгаа дадлагжигч сайдын үйл ажиллагаанаас хар.

 

СТАТИСТИКААС ХАРВАЛ...

 

Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд хоёр эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол 1992-1996 оны УИХ-д хоёр, 1996-2000 оны УИХ-д найм, 2000-2004 оны УИХ-д долоо, 2004-2008 оны УИХ-д тав, 2008-2012 оны УИХ-д гурав, 2012-2016 онд тав, 2016-2020 онд 13, өдгөө 13 гэх мэтээр эмэгтэйчүүдийн тоо өссөөр ирсэн. Ийнхүү байнгын ажиллагаатай парламентын эмэгтэйчүүдийн түүхээс аваад үзэхээр тэр тусмаа МАН-аас сонгогдсон үе үеийн эмэгтэйчүүдийн санал санаачилга, нийгэмд үзүүлэх нөлөөлөл маш бага явж иржээ. Хэл ам, хэрүүүл тэмцэлтэй ч АН-аас сонгогдсон эмэгтэйчүүд түүхэн үүргээ гүйцэтгэж ирснийг юу юунаас харж болно. Харин 1992-1996 оны парламентад МАХН-аас ажиллаж байсан Д.Мөнхөө гуайг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хүн бол нийгмийн өмнө хүлээсэн үүргээ тухайн цагт гүйцэтгэж ирсэн, өдгөө ч үргэлжлүүлж яваа хүн.

Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй ерээд оны парламентад эмэгтэйчүүдийн оролцоо гэж тэгтлээ байгаагүй гэхэд болно. Харин ерээд оны сүүлээс эхлэн шийдвэр гаргах шат шатны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн төдийгүй 1996 оны парламентад найман эмэгтэй гишүүн орж ирсэн нь үзэгдэл байв. Түүний дараа буюу 2000 оны сонгуулиар долоон эмэгтэй орж ирсэн бол энэ тоо аажмаар уруудаж, 2004, 2008, 2012 гээд гурван сонгуулиар 3-5 эмэгтэй сонгогдож байв. Харин 2000 оны эхээс нэлээд хүчтэй яригдаж, 2010 он гэхэд шат шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал ч хурцаар тавигдах болсон. Энэ хэрээр хууль, эрх зүйн орчин ч бүрдэж, намуудын дотоод дүрэм журамд ч эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хэмжээг нэмж өгснөөр 2016, 2020 оны парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа нь том үзүүлэлт юм. Урьд өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд ч эмэгтэй сайд гэж бараг л байсангүй. Одоогоор Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан бол Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Үүнээс гадна эдгээрийг дагалдаж гарсан олон хууль тогтоомж болон намуудын дотоод журам нь эмэгтэйчүүдийг төрд олноор бий болгох үндэс суурь болсон.

 

ГУЧИН ЖИЛД ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ОРОЛЦОО

 

Цаашид ч шийдвэр гаргах шат шатны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсээр байх болно. Тэгэхээр улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боловсрол төлөвшил, мэргэжлийн ур чадвар, туршлагаас эхлээд олон зүйлд анхаарах цаг нь болжээ. Хамгийн гол нь тэдний улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх нь юу юунаас чухал болжээ.

Өнгөрөгч 30 жилд тэдний оролцоо юу байв гэхээр үнэндээ нэрлэх зйүл байхгүй. Яахав, энд ганц нэгэн жишээ дурдъя. АН-аас 2004-2008 онд сонгогдон ажиллаж байсан Б.Мөнхтуяа гэхэд 2007 онд олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хууль санаачлан батлуулсан юм. Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, Б.Мөнхтуяа “Одонтой ээжүүдийн холбоо” Төрийн бус байгууллага байгуулж, түүний санал санаачилгаар жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор “Мянган ээжийн чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ нь төрөөс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг мөнгөн тэтгэлэгтэй болгоод зогсохгүй цаг үргэлж төрийн анхааралд байх сайхан үйл болж байгаагаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан хэлэхэд МАН-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол урьд өмнө тав буюу найман хүүхэдтэй ээжүүд авдаг байсан “Алдарт эхийн одон”-гийн босгыг намасгах хууль санаачилан дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн нэгэн алхам болсон гэж үздгийг дурдах учиртай. Энэ мэтээр олон хуульд санал, сэдлээ тусгасан эмэгтэй гэдгийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүн УИХ-д МАН-аас гурван удаа сонгогдож, салбарын сайд, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэхэд амьдарлын хөрсөн дээр нэрлэх зүйл гэвэл зөвхөн энэ байгаа нь харамсалтай.

Харин АН-аас 2012-2016 онд ганц удаа сонгогдон ажилласан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-ийг барьж авсан төдийгүй 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болж, гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон. Мөн ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглосноор тамхинд эхлэн ордог нас болох ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаа харуулсан.

Энэ мэтээр нийгэмд үлдэх, амьдралд эерэг тусах хууль, эрх зүйн орчин бий болгох нь тэдний үүрэг. АН-аас сонгогдон парламентад ажиллаж байсан Б.Дэлгэрмаа гэхэд төрийн тогтолцооны гажуудал, системын согогийг онол практикын үүднээс судалж, үүнийгээ ажил хэрэг болгож явсан бол С.Оюун улс төрийн намуудын тухай хуульд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан байх жишээтэй. Мөн АН-аас 2012-2016 онд парламентад ажиллаж байсан М.Батчимэг агсан улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлд олон зүйл хийсэн төдийгүй энэ чиглэлийн хуульд гар бие оролцсон нь өдгөө ч үнэ цэнээ хадгалсаар байна. Өнөөдрийн хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа С.Одонтуяа, анх удаа сонгогдсон А.Адъяасүрэн нар намын бүлгийн эрчүүдээсээ илүү ажиллаж, тэр хэрээр нэр хүндтэй байна. Ямартай ч бүлгийн дарга Д.Ганбат, гишүүн Ж.Батсуурь нараа хэд нугалах бодлогтнууд аж. Яг өнөөдрийн байдлаас дурдахад С.Одонтуяа гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төсөл санаачлаад явж байна. Энэ бол үндэсний хэмжээнд тулгарч буй бас л нэг “чимээгүй тахал” гэдгийг тэр олж харсан хэрэг. Сүүлийн үед хүүхдүүдийн тараглалт ихээхэн өсөж байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа нь хэт чихэрлэг ундаатай салшгүй холбоотой.

Тийм ч учраас тэр монголчуудын эрүүл мэндийн асуудал Үндсэн хуульд болон төрийн гол анхааралд байх ёстой гэж үздэг төдийгүй үүнийхээ төлөө тэмцэг цөөн гишүүдийн нэг. Тэгвэл анх сонгогдсон А.Адъяасүрэн гишүүн гэхэд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьчихаад байна. Энэ бол яг л амьдралын хөрсөн дээр эерэг үйлчлэх сайн хууль хэдий ч улс төрийн байдлаас болоод хэлэлцэхгүй байгаа болов уу. Энэ мэтээс харахад АН-аас сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд өөрсдийнхөө хэмжээнд ажилласан.

Гэхдээ тэд нийгмийн чиглэлд, амьдралын хөрсөн дээр эерэг үр дүнтэй хэрэгжиж хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг гаргаж байсан нь тодорхой харагдана. Харин МАН-аас сонгогдсон эмэгтэйчүүдийн хувьд аль болох олон хууль батлахад оролцсон ч өөрсдийнх нь санал санаачилгаар орж ирсэн хууль цөөхөн. Хууль байлаа ч нийгэм, амьдралаас хол тасарсан ийм хууль байх аж. Тэгэхээр МАН эмэгтэйчүүддээ анхаарч, АН эрчүүддээ анхаарах цаг нь болжээ. Жендэр гээд хэн хамаагүй орж ирдэг газар биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.40.176) 2023 оны 06 сарын 22

ene avgai nar odoo hiij giiguulsen ajil ardtumend haragdahgui baij hoichd bidnii amdarliig uurchluj ulsaa hugjuulne genee kkkk ene avgai nar uurdiin huviin amdarlaa avj yavj chadahgui ardtumen amdrald bitgii gai bolj uz ardtumen nii tatvar.r amdral aa deechluuleh gej naad suudaldaa ulairj bga thaachgui ethegtei eh baij ganth eejuud Mongol ur huuhdiin ireeduid anhaardgui ul taavchig geed ardtumennee doromjloh uls bidend hereg bna

0  |  0
зочин(139.5.216.189) 2023 оны 06 сарын 22

адьяасүрэнг магтаад байна захиалгатай юм уу

0  |  0
Зочин(192.82.69.123) 2023 оны 06 сарын 22

Эмэгтэй гишүүд юуч хийхгүй бгаа болхоор тоо нь нэмэгдэхгүй бгааншдээ

0  |  0
хүн(202.9.40.147) 2023 оны 06 сарын 22

Тэгвэл эрэгтэй гишүүд юу хийсэн бэ? гэж асуултаа тавиад үз. Тэд бараг бүгдээрээ хулгай луйвар хийж байгаа нь өдөр бүр батлагдаад байгааг дэмжээд байгаа энэ сэтгүүлч буюу энэ сонин харин юу хийгээд байна вэ?

0  |  0
Ddavaa(202.21.107.51) 2023 оны 06 сарын 22

Gishuudeer yag yuu hiilgesen feed baigaa yum be Er ni yuu hiih yostoi humus yum be? hNudlaa Odontuyaag Magyar suuhaar Narantuyaag naming dargaar songodog son bol zeeliin San Lu-gaas gurvan huruu under ES baij magadgui ehleed yalahaa bod

0  |  0
сонгогч(202.9.46.75) 2023 оны 06 сарын 22

30-50 бэлэн кноптой болох нээ

0  |  0
чимэддорж(124.158.66.32) 2023 оны 06 сарын 22

Чуулган дээр хамгийн олон удаа авууштай үг хэлсэн хүн бол Мөнхөөгийн Оюунчимэг л байна Адъяасүрэн С.Эрдэнэ байхдаа санаачлаад яваагүй хамтын тэтгэврийн хуулийг өргөн барьсан Адъяасүрэн сайхан царайлаг авгай хууль мэддэг байсан бол өөрийгөө хэрэгт барьж өгөх өчнөөн үйлдэл хийхгүй байсан.Жаргалмаа бас нэг сайхан авгай инээгээд л суугаад байдаг. Одонтуяа МАН-н алдааг хянах зорилго тавиад хэнд ч хэрэггүй санал шүүмжлэл хэлээд идэвхтэй дүр үзүүлдэг

0  |  0
Хов хов(74.87.234.110) 2023 оны 06 сарын 22

Арай дээр нь Баярсайхан шүү бусад нь нам дагасан яашка нууд

0  |  0
ZZZZ(66.181.178.41) 2023 оны 06 сарын 22

iim suudlyn bugluus , oyuny khomsdoluud khereggui , medleg chadwar gedeg chini tsaanaasaa baidag zuil , ungutskhun , 7 buudlyn doljin awgai ch medekh yum yarij poporson iim YUMNUUD BOL KHEREGGUI DEE , GENDER MENDER GEJ KHUTSAKHAA BOLI

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 06 сарын 22

yu xuusen yum deel solyj omsokhoos oor yu xiib?

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 06 сарын 22

yu xuusen yum deel solyj omsokhoos oor yu xiib?

0  |  0
Top