Ямар ирээдүй бэлдээд байна вэ!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө. Улс орон даяар 800 оноо авсан хүүхдүүдийг зураг хөрөгтэй нь цахим орчинд байршуулан, сайшааж байна. Юуны учир вэ. Тэд 12 жил суралцаад өөрийнхөө хэрхэн юуг ямар хэмжээнд сурсан мэдсэнээ л дүгнүүлж, тус тусын үнэлгээгээ авсан, өөр юу ч байхгүй. Үүнд хөөр баяр болох ямар ч хэрэг байхгүй. Тэд хийх ёстой зүйлээ л хийсэн. Үүнээс гадна удаа дараа хонхны баяр үргэлжилсэн сар ард үлдэх нь. Хонхны баяраар энгэр дүүрэн одон медалтай сурагчид түүнийгээ ихэд бахархангуй харчигнуулж явааг харахад дэндүү өрөвдөлтэй. 

Эцэг эх нь хойно өмнө нь бөхөлзөж, одон тэмдгийг нь өргөж дэмнэж явааг харахад бүр ч гунигтай. Тэр одон тэмдэг дунд олимп, Ази, дэлхийн аваргын медаль гэж байхгүй. Байлаа ч тэр нь өдрийн од шиг байж таарна. Тэнд дүүргийн аварга шалгаруулах сагсан болон гар бөмбөг, дүүргийн олимпын медаль л бий. Нэг сургуульд хуруу дарам хүүхдийн энгэрт нийслэлийн болон улсын олимпиадын медаль бий. Магадгүй сургуулийн аварга шалгаруулах тэмцээний медаль бол маш олон байгааг нуух юун.

Үүнд ямар нэг санаа оноо агуулсангүй. Бидний ирээдүй зөвхөн одон тэмдэг, магтаал сайшаалын төлөөх ертөнц рүү өөрийн эрхгүй алхаж байгаад л хамаг учир бий.

Тухайн хүүхэд энгэртээ зүүсэн тэмдгэндээ ихээхэн ач холбогдол өгч байгаад л учир байна. Түүнийг нь өөрөөс нь илүү бөөцийлж байгаа эцэг эхчүүдэд учир байна. Ямар ч хэрэггүй энэ шагнал урамшууллын нөхцөлийг бүрдүүлэн алга ташиж байгаа улс орны эрх мэдэлтнүүд, салбар яаманд байна. Дунд сургуульдаа медаль тэмдгэнд дарагдаж өссөн хүүг оюутны амьдрал угтана.

Хүү өнөөх л шагнал урамшуулал одон тэмдгийн төлөө сурна. Оюутны жилүүдэд одон тэмдэг чамгүй олдож таарна. Ингээд ажил амьдралын захад хөл тавихад юу болох вэ. Зөвхөн шагнал урамшуулал, одон тэмдгийн төлөө сурч хөдөлмөрлөсөн нэг иргэн бэлдэж байна гэсэн үг. Цэцэрлэгийн наснаас нь эхэлж одон тэмдэг тараах болсон энэ үед оюуны ширээний араас гарсан нөхөр лавтай 15 жил одон тэмдгийн төлөө сурсан байж таарна. Ийм системээр сургасан иргэн улс оронд чухам юу хийх вэ. Тэгэхээр төрөөс энэ тал дээр анхаарч хүүхэд багачуудыг төмрөөр булахаа зогсоох зайлшгүй шаардлага байна. Эцэг эхчүүдийн хувьд ч энэ тал дээр хүүхдээ өргөж урамшуулах хэрэггүй. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Nsns(64.119.22.169) 2023 оны 06 сарын 20

Hicheej surch bga huuhduud zunduu bna daanch manai ulsad unen gedeg yum bhgui bolj ee buh tal dr

0  |  0
Зочин(202.55.188.81) 2023 оны 06 сарын 21

Хүүхдийг хооронд нь бүдүүлэг ил цагаан өрсөлдүүлдэг болсноос хойш хүүхдүүд бие биенээ үзэн ядах хорлох, хорсох сэтгэлтэй болсон, энэ худлааолимпиад энэ тэр гэж шалгаруулж зарлагдагаа болоих хэрэгтэй, сурлага сайтай хүүхдийг үзэн ядаж бараг анги хамт олноороо үзэн ядаж даоамталдаг болсон, манай хүүхэд бүх хичээл дээр 1-д зогсдог байсан одоо ангийнхан нь хорлож дарамтлаад амьд төгсөхөө бодьё, сурлагын талаар ярилтгүй гээд улаан 00 болсон.

2  |  0
Zochin(202.9.46.208) 2023 оны 06 сарын 20

Sain hicheej amjilt gargasan hyyhdyyddee bayar hyrgue.Tsaashid surrch hugjih yilsd ni amjilt hysie!!! Harin ene tomchuudiin tumur zyyltnii tuluuh ursulduund bitgii avtaarai.Gyalalzsan amjilt, ireedyi,ilyy ihiig surch medeh,hiij byteeh ,muruudluu bielyyleh bolomjiig aldalgyi uragshaa!

1  |  0
зочин(66.181.167.69) 2023 оны 06 сарын 20

Одон тэмдэг гэж төмрийг хятадаас авдаг гэхээр хайран мөнгө тийш урсаж шал дэмий хужаа нарт л хөрөнгө оруулалт болох юм даа үүнийг багасгах хэрэгтэй\n

3  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 06 сарын 20

yag tiim

1  |  1
Зочин(66.181.161.13) 2023 оны 06 сарын 20

10 жилээ дээд сургуулиа дандаа онц алтан медальтай төгссөн гээд 1 хүүхэд ирээд ажлыг алаад ураад л хаях юм бна гэсэн ёстой мал бсан даа. Дээш доош матаас л сайн бичсэн дээ. Ажилд авсан биш өөртөө гай удсан. Зүгээр л дүн хөөсөн үхэр гэхдээ муу юмандаа маш сайн бсан.

1  |  0
хонхны баяр(202.9.40.98) 2023 оны 06 сарын 20

сүхбаатрын талбай дээр дүүрэн хонхны баярууд үргэлжлэх юм сайхан залуусаа хаашаа шингээнэ дээ л гэж санаа зовох юм

0  |  0
Саран(203.23.199.2) 2023 оны 06 сарын 20

Яг үнэн юунд нь баяр хөөр болоод байдаг юм бол. Монголын боловсрол ийм л болсон байна. Уг бол хүн бүр авах л ёстой

2  |  0
Top