Гуравдагчдын орон зайд тодорч буй ШИНЭ НАМ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Монгол Улсад албан ёсны бүргэлтэй улс төрийн 36 нам байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хуруу дарам цөөн. Мэдээжийн хэрэг парламентыг бүрдүүлж байгаа МАН, АН бол ажиллахаас яахав. Сайн ч муу ч Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа УИХ-ын гишүүд шүү дээ.

Харин гуравдагчдын орон зайд төрд сануулга өгч, академик түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан нам гэвэл ШИНЭ намыг нэрлэж болох юм. Иргэд сонгогчдын дэмжлэг ч чамгүй өргөн хүрээнд өрнөдөг бололтой. Тэднийг зорин ирж буй дэмжигчдийн жим харгуй ч улам бүр тодорч байгааг эх сурвалжууд мэдээлэх болов.

ШИНЭ нам анхнаасаа удирдах багаа бодлогын түвшинд байгуулахдаа нийгмийн салбар бүрээс эрдэмтэн мэргэдийн төлөөлөл бүрдүүлэн ажилласан. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон ШИНЭ намыг сонгоод байгаа бол өөр бусад залуу эрдэмтэд ч тус айлыг зорих болжээ. Улс төрийн туршлагатай, эрдэм мэдлэгтэй кадрууд МАН-ыг орхиж ШИНЭ намыг сонгож байна гэдэг ямар нэгэн санаандгүй үйлдэл биш.

Энэ үеэр ШИНЭ намын дэд даргаар сонгогдон ажиллахаар болсон Ж.Цолмон "ШИНЭ нам өнгөрөгч 2020 оны сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан улс төрийн хүчин. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Яах аргагүй Монгол Улсад тулгамдаж байсан асуудал бол энэ юм. Олон нийтийн төлөөлөлгүй, парламентын ардчилал нэгэнт алдагдаад байсан энэ үед Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр нийгэмд нэгэн гэрэл гэгээ асаж байна. Учир нь айсуй сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа 126 гишүүнтэй, 78:48 харьцаатай байхаар хуульчилж өглөө. Өнгөрөгч хугацаанд хоёрхон нам парламентыг бүрдүүлж, ээлжлэн төрийн эрх барьж ирсэн явдлыг таслан зогсоож, парламентад олон намын төлөөлөл бүрдэх боломж бий болох юм. Зөвхөн ШИНЭ нам дээр аваад үзэхэд 2020 оны сонгуулиар 200 мянган сонгогчийн санал авсан байх жишээтэй. Энэ бол тогтолцооны гажуудал, хүний эрх чөлөө, сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал байв.

Тус нам нь 2021 оны арванхоёрдугаар сард шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтад орж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс ирсэн 380 гаруй төлөөлөгчидтэйгөөр хоёрдугаар их хурлаа хийж байсан бол өнөөдөр төр нийгмийн олон талт ажилд бодлогоо тусгасан хүчин болжээ. Тус хурлаар ШИНЭ намын даргаар Ц.Гантулгыг сонгож, үүнээс хойш тэд нийт таван том хувьсгалыг төрийн мэлмий, түмний сонорт санал болгосоор ирсэн. Энэ нь Шударга ёсны хувьсгал, Баялгийн тэгш хуваарилалтын хувьсгал, аж үйлдвэр, технологийн хувьсгал, эдийн засаг, санхүүгийн хувьсгал гэх таван хувьсгал юм.

Харин үүн дээрээ дөрөөлж, 18 хувьсгалыг багтаасан “Шинэ хувьсгал” номыг ард түмнийхээ гарт хүргээд байгаа билээ. Энэ ном бол ерөөсөө улс орноо өөрчлөх ШИНЭ намын мөрийн хөтөлбөр, хөгжлийн зураглал гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тэд өөрийн гэсэн үзэл баримтлал бүхий анхны нам болсон гэхэд ч хэтийдэхгүй. Өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж байна хэмээн орон даяар хөл дуулиан болж байна.

Гэтэл тус намын Эрдэмтдийн зөвлөл аль эрт таван том хувьсгалыг зураглаад өгчихсөн байна. Магадгүй “Шинэ сэргэлтийн бодлого” нь үүн дээр дөрөөлсөн санаа ч байж болно гэдгийг эрдэмтэн мэргэд хэлж байгаа. Үүгээр ч зогсохгүй Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтэд манлайлсан төдийгүй ШИНЭ намын Эрдэмтдийн зөвлөл тусгай төсөл боловсруулан санаа оноогоо хүргүүлсэн. Ингэхдээ хоёр танхимтай парламентын засаглалаар дагнасан, Парламентын засаглалаар дагнасан, Ерөнхийлөгчийн засаглалын судалгаагаар дагнасан олон эрдэмтэн судлаачидтайгаа хийж энэ цаг үеийн хамгийн сайн Үндсэн хуулийн төслийг боловсруулсан гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Мөнхүү үүнийгээ тайлбарласан ном товхимол хэвлэж ард иргэдийнхээ гар дээр хүргэсэн юм.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, цаашлаад улс төрийн тогтолцоонд өөрчлөлт шинэчлэл хийх зорилготой хөдөлцгөөсөн нь цаг үеэ эрт мэдэрсэн улс төрийн шинэ соргог хүчин гэдгээ харуулж чадсан. Уг төслийг боловсруулахдаа 110 гаруй Төрийн бус байгууллагын санал дүгнэлтийг тусгаж, иргэний оролцоог өөртөө шингээсэн Үндсэн хуулийн төсөл боловсруулсан юм. Энэ бол Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн нам эрх үүргээ ухамсарласан явдал. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн парламентад суудалтай намууд болон УИХ-ын гишүүд хийчихсэн мэтээр ярьж байгаа боловч ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн хүчнүүдийн оролцоо үүрэг ихээхэн байсныг иргэд олон нийт ч хэлж байна.

Үүнээс гадна байгалийн баялагийн тал дээр өөрсдийн санаа бодлыг илэрхийлсээр ирсэн төдийгүй бодит тооцоолол хийдэг цор ганцхан нам гэхэд болно. Тэдний хувьд Монгол Улс нүүрснээс авахуулаад алмаз хүртэл нийт 82 төрлийн ашигт малтмалтай. Эдгээрээс есхөн төрлийн ашигт малтмалын нөөцийг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол манай улс 44.6 их наяд долларын баялагтай гэсэн тооцооллыг гаргасан юм. Үүнийг 3.4 сая хүндээ хуваах юм бол хүн бүрт 13 сая ам.доллар ногдоно гэдгийг дуулгаад Тавантолгой болон бусад орд газрыг иргдэд өгөх ёстойг байнга сануулсаар ирсэн. Энэ мэтийг дурдаж байгаагийн шалтгаан гэвэл айсуй сонгуулиар цүнхний болон наймааны морь шиг гар дамжсан намыг бус өөрийн гэсэн цогц бодлого, үзэл баримтлалтай, түүнийгээ төрийн бодлогод ил далд тусгасан, ард түмэнд таниулж чадсан улс төрийн хүчнийг сонгоосой гэж хүссэнийх юм. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(66.181.179.40) 2024 оны 04 сарын 21

Amjilt husiye

0  |  0
Batuk(66.181.189.72) 2023 оны 06 сарын 17

Зөв нам ШИНЭ нам

0  |  0
Жаамаа Жаамаа(150.129.143.101) 2023 оны 06 сарын 16

Нам дамжсан этгэдүүдийг олноор оруулвал дотроос нь хагралдуулах одоогийн төр барилцаж байгаа 2 нам байгаа шүү

0  |  0
УБ иргэд (66.181.160.30) 2023 оны 06 сарын 14

Хэрэггүй далд ор

0  |  0
Зочин(150.129.140.57) 2023 оны 06 сарын 14

С.Баярын амраг Цолмон ШИНЭ намыг түйвээх нь дээ.

0  |  0
Нам(103.229.120.235) 2023 оны 06 сарын 17

Намдаа буруу хүн оруулбал шууд унана яг хүн нам шиг доржханд намаа амьдаар нь алсаан

2  |  0
зочин(64.119.30.210) 2023 оны 06 сарын 14

МАНгаруудын бөгс нар л байна

0  |  0
Top