Шороон шуурганы улмаас дотуур байрны дээвэр нуржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 14

Хүчтэй шороон шуурганы улмаас сурагчдын дотуур байрны дээвэр нуржээ.

Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сумын Баян баг 05.11-ний өдрийн 15:00 цагийн орчимд түр зуур 22-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тус сургуулийн захирал аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. 

Улмаар тус сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцаж, дээврийн засварын ажлыг эхлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top