ONE championship I Б.Энх-Оргил анхны тулаанаа Адонис Севилленотой хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

"Степпе Арена" мөсөн өргөөнд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ.

Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм.

Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа.

Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. Лумпини стадиумд ONE Fight Night-9 арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийн хийх нь ээ.
 


Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено  бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соном(203.98.77.101) 2023 оны 04 сарын 12

ҮСЭЭ ЗАСУУЛЧИХВАЛ АРАЙ ЦОГЛОГ ХАРАГДАХ ЮМ.

0  |  0
Top