Улаагчны хар нуур, Мухартын голыг цэвэрлэлээ

2023 оны 04 сарын 11

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 04 дүгээр албан даалгаврын хүрээнд Завхан аймгийн зарим нутагт амьтдын сэг зэмийг цэвэрлэлээ.

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж ажиллалаа.

Энэ хүрээнд 101 бод мал, 8 бугын сэг зэмийг цэвэрлэж,  хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top