Х.Хатанбаатар АНУ-ын холимог тулааны холбоодын анхаарлыг татжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

Өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит тулаанаа хийж ялалт байгуулсан Х.Хатанбаатар холимог тулааны томоохон холбоод болон спорт менежерүүдийн анхааралд өртсөн талаар тус холбооны зүгээс мэдээллээ.

Түүний хувьд 2007 оноос эхлэн кик боксын төрлөөр хичээллэж эхлэсэн түүхтэй. Тэрбээр 15 жилийн хугацаанд тулааны төрлийн сонирхогчдын бокс, ушу санда болон мутай боксын төрлөөр өөрийгөө сорин хичээллэж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Харин холимог тулааны төрлөөр 2021 оноос хүч сорьж эхэлсэн байна. АНУ-ын TFC Мма холбооноос холимог тулааны гараагаа эхэлсэн Х.Хатанбаатар өдгөөг хүртэл нэг ч ялагдаагүй амжилтыг үзүүлсэн нь спорт менежерүүдийн анхааралд өртөх хүчин зүйл болжээ. Ингэснээр дараагийн том тэмцээнүүд өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргах боломж нэмэгдсэн талаар монголын холмиог тулааны холбооноос мэдээлэв. Харин түүний энэ амжилтыг үнэлэн Anthony Pettis fighting championship буюу Мэргэжлийн тулаанчдын лигт тулалдуулахаар болсон байна.

Тэмцээн ирэх сарын дундуур болох аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулаанч(202.9.46.255) 2023 оны 03 сарын 12

Жижигхэн жалганы холбоо шдэ

2  |  1
z(103.26.193.179) 2023 оны 03 сарын 12

hahaha

1  |  0
Top