UFC-н анхны МОНГОЛ ТУЛААНЧ хөл хорионоос болж тэмцээнээс хасагдлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Холимог тулааны ноён оргил UFC-д тулалддаг анхны монгол тулаанч Д.Батгэрэл аравдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болох тэмцээнд оролцох хуваарьтай байсан ч өөрөөс нь хамааралгүй шалтгаанаар тулалдах боломжгүй болжээ.

Корнавируст цар тахлаас шалтгаалан Монгол Улс агаарын хилээ хаасан нь ийнхүү хуваариас хасах шалтгаан болсон байна.

Хуваарь ёсоор бол Д.Батгэрэл ирэх сарын 03-ны өдөр Кайлер Филлипстэй тулалдах ёстой байсан юм.

Одоогоор түүний оронд хэн тулалдах, дээрх тулаан болох эсэх нь тодорхой болоогүй байна. UFC-н зарим төлөөлөгч, Кайлер Филлипсийн төлөөлөгчид тулааныг Д.Батгэрэлийг тулалдах боломжтой болтол хойшлуулах санал гаргасан ч UFC ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.

Д.Батгэрэл хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард UFC 248 тулаанд Гуидо Каннеттитай учраа таарч, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч байсан юм.
 




Эх сурвалж: MMA Junkie

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top