М.Идэрбат дарга иргэдийнхээ амь насанд заналхийлж байсан бол одоо...

2023 оны 03 сарын 02

Хүний амь насанд удаа дараа заналхийлж байгаа Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат тэргүүтэй удирдлагууд дахин нэгэн хүний аминд “хүрсэн” харамсалтай мэдээг бидэнд ирүүллээ.

Эх сурвалжийн ирүүлж байгаа мэдээллээс харахад Цагаан сарын баярын үеэр тус аймагт авто осол болж, хорь гаруй насны залуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлж, хэвтүүлэлгүй буцаасан байна. Иймээс осолд орсон залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаас үзэхэд эмнэлгийнхэн осолд орсон залуугийн биед үзлэг хийхдээ хайнга хандаж, нарийн нягтлаагүй учраас ийнхүү эрдэнэт хүний амь эрсэдсэн гэж үзэж байна.

Шуудхан хэлэхэд аймгийн Засаг дарга, түүний баг, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хариуцлага, зохион байгуулалтгүй ажиллаж байгааг харуулсан хэрэг юм. Үүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт удаа дараа хүний амь насанд аюул заналхийлсэн үйл явдал болж байсныг бид мэднэ.

Тухайлбал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 5-26-нд тус аймагт 8-56 насны есөн иргэн нохойд хазуулсан. Харин тус аймгийн эмнэлгийнхэн тэдгээр иргэнд галзуугийн эсрэг вакцин хэмээн сүрьеэгийн эсрэг вакцин шахсан ноцтой асуудал гарсан. Энэ бол маш ноцтой асуудал бөгөөд Эрүүл мэнд болон Нэгдсэн эмнэлгийн дарга нар нь М.Идэрбат даргын томилсон хүмүүс гэдгийг эх сурвалж хэлж байсан. Харин засаг ноён ноцтой асуудал дэгдэхээр нь гал унтраах арга хэрэглэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч Д.Алтантуяаг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон.

Гэтэл Засаг дарга М.Идэрбатын томилсон удирдлагууд дахин ийм ноцтой асуудал дэгдээж байгаа нь тус аймагт төрийн алба хэрхэн төрөл садан, танил талын хэлхээ болсныг харуулсан хэрэг юм. Үүгээр ч зогсохгүй албан бус мэдээллээс харахад эрүүл мэндийн салбарын удирдах багт М.Идэрбат даргын ойрын хүн байдаг төдийгүй Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Алтантуяа нь засаг ноёны үеэлийнх нь эхнэр аж. Хэрвээ энэ үнэн бол хамгийн чухал салбарыг танил талдаа өгчхөөд хүний амиар наадаж суух хэрэг үү. Энэ талд дээр Ерөнхий сайд анхаарал хандуулж, арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хэрээс хэтэрч хүний эрдэнэт амийг үл тоох болжээ.

Хүний амь нас гэдэг тухайн салбарын удирдлагууд, алба хаагчдад хариуцлага тооцоод өнгөрдөг зүйл биш.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
Зочин(202.126.89.90) 2023 оны 03 сарын 02

Харамсалтай

0  |  0
зул(64.119.25.248) 2023 оны 03 сарын 02

Өмнөговь яг адилхан. эмнэлэгийн талаар нүүрсний алдарт хулгайч сэддорж гэгч ямарч арга хэмжээ авахгүй юм

0  |  0
зоч(103.50.207.162) 2023 оны 03 сарын 02

сүхбаатарынхан хүн маш муутай хог

1  |  0
Top