ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулахад сайн

2023 оны 02 сарын 25

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ТАВАН ШАР ХӨХ БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.25, Бямба гараг
  • Билгийн тооллын: 6
  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 07.42-18.29
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top