Авлигагүй Эрзинь хотод нэг ч барилга нураагүй, нэг ч хүн амиа алдаагүй

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Хатай муж газар хөдлөлтийн голомтод оршдог, хамгийн их хохирол амссан муж. Тэгвэл энэ мужид газар хөдлөлтөөр нэг ч барилга нь эвдэрч нураагүй хот байна.

Туркийн ТВ5 телевизийн мэдээлснээр Хатай мужийн Эрзинь хотод нэг ч барилга нураагүй гэнэ. Хотын дарга Оккеш Эльмасоглу тус телевизэд ярилцлага өгөхдөө “Манай хотын нэг ч барилга нураагүй ч эвдрэл, цууралттай байгаа. 42 мянган хүн амаас нэг ч хүн амиа алдаагүй. Ямар ч гэмтсэн хүн гараагүй, ямар ч барилга нураагүй” гэж мэдэгджээ.

Яагаад хүчтэй газар хөдлөлтийг хохиролгүй давсан шалтгаанаа хотын дарга “Би барилгын стандартыг зөрчсөн жижиг зүйлийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Хамаатан садандаа ч лицензгүй барилга барихыг зөвшөөрч байгаагүй. Барилгын бүх норм, дүрэм журмыг хатуу шалгадаг. Барилгачид, иргэд намайг их шүүмжилдэг, дарамт үзүүлдэг байсан ч би бууж өгөөгүй. Ямар ч хууль бус барилга босох ёсгүй гэдэг нь миний зарчим. Хүмүүс зөвшөөрөлгүй, хяналтгүй барилга барих арга заль олдог. Энэ бүхнийг 100 хувь зогсоож чадахгүй ч багасгаж болно. Би энэ асуудлаар маш олон хүнтэй маргалдаж, дайсан болж байсан. Харин одоо хэлэхэд миний сэтгэл санаа цэвэр, үүргээ биелүүлсэн мэдрэмж төрж байна” гэж тайлбарлажээ.

Оккеш Эльмасоглу 2019 оны гуравдугаар сард Хотын даргаар сонгогдсон. Эрзинь хотод төрж, өссөн. Их сургуулиа төгсөөд цэргийн алба хаагаад төрөлх хотдоо эргэн ирсэн хүн ажээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улсаас Олигархиудаа (66.181.191.38) 2023 оны 02 сарын 17

Улс нь олигархиа мөнгөөр дэмжээд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, машины зогсоол булааж ямарч стандартгүй, ямар ч зогсоолгүй, ямар ч зохион байгуулалтгүй олон давхар шавар тагз бариулаад байдаг газар байвал та нар яах вэ? Энэ Монголд шүү бурхан минь!!!!

0  |  0
1000 хонь зарахад(66.181.191.38) 2023 оны 02 сарын 19

1000 хонь зарахад 150 сая боллог. Мянган малыг 25 жил өсгөнө. Гэтэл 10 тэрбум шаасан луйварчин шаасан мөнгөө өгөхгүй 1 сар хоригдоод 250 мянгаар торгуулиад гардаг баывал яах вэ? Энэ Монголд шүү бурхан минь!

1  |  1
Zochin(66.181.161.9) 2023 оны 02 сарын 17

19 onoos hoishhi n baij boloh ch umnuh barisan barilguud n bas nuraagyi baigaa n gazar nutgiin ontslogotoi n holbootoi baih hohirol garaagyi n ashgyi dee

1  |  0
Иргэн(150.129.140.42) 2023 оны 02 сарын 17

Нийтлэлийг уншлаа. Хотын дарга хэлэхдээ би стандарт, норм чанга мөрдүүлж хохирол гаргаагүй ухааны юм ярьжээ. Хотыг нь ч судлаад үзлээ. 1960 оноос тариалалт эхлээд хотжиж эхэлсэн юм байна. 60 гаруй жил хотын дарга хийгээгүй байлтай. Урд өмнөх удирдлага, холбогдох байгууллага, албан хаагчдын үр дүнг өөртөө наасан хүн юм уу даа гэж харж байна

4  |  0
Иргэн(66.181.161.221) 2023 оны 02 сарын 16

Нэг ч барилага нураагүй хүний амь нас үрэгдээгүй бол яагаад хамгийн их хохирол гарсан муж байдаг билээ ???

1  |  2
Иргэн(202.126.89.167) 2023 оны 02 сарын 17

19 онорс өмнөх барилга бас нураагүй юм шиг.\nЭсхүл

5  |  0
Ineehees(64.119.18.82) 2023 оны 02 сарын 16

4 n jiliin dotor bosspn hot. Setguulchdiin nuur tsarai kkkk

0  |  1
Зочин(202.126.89.80) 2023 оны 02 сарын 19

2019 онд ажлаа аваад нэг ч муу барилга бариулаагүй нь энэ хүний гавьяа.Хэрвээ амаараа ярьчихаад шалгаагүй бол 2019 оноос хойш баригдсан бүх барилгууд нурж өчнөөн хүн амта алдах байсан байх.

7  |  0
Цэдэвсүрэн(42.113.60.96) 2023 оны 02 сарын 15

Энэ хот 2019 оноос хойш л баригдсан болж таарах нь ээ, тэгвэл!\nОр үндэсгүй юм бичихээ боль!

9  |  2
Би(202.126.90.134) 2023 оны 02 сарын 15

Газар бүтэцтэй шууд хамааралтай шүү. Барилгын чанар гэж хөөсрөх хэрэггүй .дүүргэлт муу ч гэх шиг дүүргэлт хөнгөн бх тусмаа сайн.

2  |  6
Zochin(103.26.195.108) 2023 оны 02 сарын 15

Odoo bga zasag darga n dongoj 4 dex jil deeree bga. End bga barilguud ixenx n ene xunees omno barigdsan. Omnox udirdlaguud n tom gaviya baiguulsan. Odoogiin zasag n xamag ajlaa oortoo naagaad bx shg bn

5  |  1
zochin(64.119.21.169) 2023 оны 02 сарын 15

Барилгууд дор хаяж 10 н жилийн өмнө баригдсан байлгүй дээ, энэ нөхөр 2019 оноос хойш гэхээр өөрийгөө рекламдах дуртай МАН н нэг дарга шиг нөхөр бус уу

6  |  3
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  12
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  9
Haha(211.36.131.39) 2023 оны 02 сарын 16

Sumka sda unshsan boluu

7  |  1
Top