Тик токийн од Турк хөвгүүнийг олж өгөхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Туркийн өмнөд хэсэгт болсон аймшигт газар хөдлөлтийн дараа тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Тик Токийн од өсвөр насны хүүг олж өгөхийг хүссэн зар” дамжуулагдаж, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Тус зарыг тик токчин хүүгийн төрсөн эгч өгсөн бөгөөд тэрбээр “Хатай хот дахь байшингийн нуранги доор дүү Таха Дуймаз болоод хамаатан саднуудаа амьд байгаа гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ.

Тик ток сайтад хоолны шоугаараа алдаршсан Таха Дуймаз хүү 1.9 сая дагагчтайгаас гадна Instagram болон YouTube-д ч олон сонирхолтой бичлэг оруулж, алдаршсан нэгэн аж.

Таха Дуймазыг Туркийн Хатай хотод нурсан барилгын нуранги дор дарагдсан байж магадгүй гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа юм. Учир нь Таха Дуймаз хамгийн сүүлд газар хөдлөлт болохоос хэдхэн цагийн өмнө буюу ням гарагийн орой 19.00 цагт Тик токийн бичлэг нийтэлсэн байна.

Аврагчид одоогоор тус нурангид хүрч чадаагүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top