Хүүхдээ хөсөр хаядаг хүмүүст хатуу хариуцлага тооцъё

2022 оны 12 сарын 27

Жилээс жилд асрамж, халамжийн төвүүдэд эцэг, эхтэй хүүхдүүд ирж асран халамжлуулах нь нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар асрамж, халамжийн төвүүдэд улсын хэмжээнд нийт 976 хүүхэд асруулж буйгаас нийслэлийн хэмжээнд 336 буюу 43.5 хувь, орон нутагт 107 буюу 53 хувь, үүнээс эцэг эхтэй хүүхэд 443 буюу 45.5 хувийг тус тус эзэлж байна.

Асрамжийн газар байгаа хүүхдүүдийн тал орчим хувийг хүүхэдтэй эцэг, эхчүүд эзэлж байгаа нь үнэхээр харамсмаар. Хүүхэдтэй болсноор хүн илүү хариуцлагатай, зорилготой болдог атал харин ч эсрэгээрээ улсын халамжид авчирч орхиод өөрийн дур зоргоор амьдрагсад олширч байгаа нь аймшигтай. 

Дотор нь үүсэж, доороос нь унасан нялх үрсээ тэвэрсэн эхчүүд ихэвчлэн зовлон тоочсоор дээрх хүүхэд асрах газруудыг зорьдог байна. Магадгүй  төрүүлсэн үрээ гөлөг төөрүүлж байгаа юм шиг хаядаг эдгээр хүмүүст тооцох хариуцлага сул болохоор улсын халамж бараадуулан үрсээ орхих хүмүүсийн тоо нэмэгдэж байж магадгүй юм. 

Нөгөө талаас эдийн засаг хүндхэн, амьдралын түвшин доогуур, ажлын байр олдохгүй гэх зэрэг шалтгаанаар төрүүлсэн үр хүүхдээ бүтэн нойртой, бүлээн хоолтой газар өсөг гэсэндээ асрамжийн газар бараадуулдаг байж болох ч дахин дахин төрж, үр хүүхдээ ноосоо тушааж байгаа юм шиг  асрамжийн төвүүдэд орхиод байгаа эцэг, эхийг ойлгоход үнэхээр бэрх. Тиймээс төрүүлээд л халамж, асрамжийн газар бараадуулж орхиод дур зоргоороо амьдардаг эцэг эхчүүдтэй илүү хатуу хариуцлага тооцдог болох цаг болсон бололтой.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ари(202.55.188.105) 2022 оны 12 сарын 28

Хүүхдийн өмнө хариуцлага хүлээж чадахгүй бол төрүүлэхээ больчих. Арчаагүй эрчүүдэд ч буруу бас байнаа.\n

0  |  0
Иргэн(202.21.108.173) 2022 оны 12 сарын 27

Угаасаа хууль нь ямар ч хариуцлага тооцох тухай заалт байхгүй.үүрэгтэй гэж бичсэн боловч үүргээ биелүүлэхгүй бол авах арга хэмжээ байдаггүй.жишээ нь 2настай хүүхдийг аав нь орхиход эргээд ямар ч холбоо барихгүй бгаа үeд хүүхдэд аавын хэрэгцээ байхад аав нь өөрийгөө бодоод хуулинд авах арга хэмжээ байхгүй гэр бүл хөгжлийн төв гэсн сайхан нэртэй газар нь ч хүүхдийн сэтгэлзүйг огт тоохгүй хууль зөрчөөгүй бна л гн.гэтэл сэтгэлзүй нь махан биe шиг хэрэгцээ байна шүү дээ.хуулийг чангалж хүүхдийг өсгөхөд аав ээжийг адилхан л үүргийг үүрүүлэх хэрэгтэй

0  |  0
zochin(64.119.20.80) 2022 оны 12 сарын 27

хэрвээ хүүхдээ асрах газарт өгсөн бол дахиад хүүхэд гаргахгүй байхаар хуульчлах хэрэгтэй гэж бодож байна. Нийгмийн ажилтан, Засаг дарга гэдэг хүмүүс энэ асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Т(59.153.85.106) 2022 оны 12 сарын 27

Зөв хуриуцлага тооцох хэрэгтэй амьтанаас дор мал шиг сэтгэхүйтэй. Хөгшрөхгүй юм шиг амьдарсан гар манайд ч 1 бна одоо бүр сохроод биднээс өөр харж хандах хүн битгий хэл нохой ч алга л бна

1  |  0
Top