Оны эхнээс XI сар хүртэл 62.652 автомашин нүүрс хилээр гаргажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

2018-2022 оны байдлаар хилийн боомтуудаар гарсан тээврийн хэрэгслийн тоон мэдээллийг  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өглөө. 

Гашуунсухайт боомтоор 2018 онд 261.732 тээврийн хэрэгсэл, 2019 онд 258.658 тээврийн хэрэгсэл, 2020 онд 167.159 тээврийн хэрэгсэл, 2021 онд 78.903 тээврийн хэрэгсэл, 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар 62.652 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нүүрс гаргасан гэдэг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн байна.

Үндэсний статистикийн мэдээлэл болон бусад мэдээллүүдээс харахад нүүрс тээвэрлэлт тасралтгүй өсөж байгаа гээд “2003 онд 400 орчим мянган тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 оноос 16 сая тонн болж өссөн, 2016 оноос нэмэгдэж одоо 24 сая тонн, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортолж байсан гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 23

2022 ONDOL GEHED NEG MASHIN 60 TONNOOR BODHOD.1 TONN BOLGONIIG 300 DOLOROOR BODHOD.1 TER BUM DOLOR BOLJ BAIH UYM .YAMAR AIMSHAGTAI IH TOO VE.SUMYABAZAR GEHEDEL 70 MASHINTAI GESEN TEHEER BYTSARLAJ DEE.IH HURL ZASAGIIN GAZAR TAR.

0  |  0

Top