ОЛОН ӨНГӨ: Барын сүүл биеэсээ том

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Ес  өчигдөр эхэлж, жилийн хамгийн богино өдөр, урт шөнө өнгөрлөө. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 22 буюу тоон утгаараа жилийн хамгийн хүчтэй энерги бүхий өдөр ийнхүү шувтарлаа. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес  буюу 81 хоногоор тооцдог уламжлал бий. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Ийнхүү  81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог.

Харин Европ тооллоор бол шинэ он хэдхэн хоногийн дараа гарна. Бар жил үндсэндээ шувтарч байгаа ч монголчууд бидний хувьд  болоогүй л дээ. Төгс буянт  зурхайн  тооллоор Цагаан сарын шинийн- 1 болтол  хаа ч байсан юм.

Тэгэхээр одоо бол он цаг барын сүүлэн дээр “мордчихсон” явж байна гэж хэлж болох юм. Түүхийн хуудаснаас  үзвэл томоохон  үймээн шуугиан дэгдэх, төр эргэх, хар муу зүйлүүдийг халирааж, өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх  зэрэг бар жил тохиосон  үйл явдлууд олон. Тухайлбал,   VII жарны “Барагдагч” хэмээх улаан барс жилд (1206 он) Их Монгол Улсыг байгуулан тунхаглаж, Тэмүүжинг  Чингис хаанаар залсан. Өндөр гэгээн Занабазар “Барагдагч” хэмээх улаан барс жил (1686 он) 52 сүүдэртэйдээ алдарт Соёмбо үсгээ зохиосон. Өндөр гэгээн “Сайжруулагч” хэмээх усан барс жил (1722 он) 88 сүүдэртэйдээ Бээжинд морилон очсон гэх мэт түүхэн үйл явдал барс жилүүдэд тохиож байсан түүхтэй. 1206 онд Их засаг хууль батлагдсан. Түүнд “Аливаа шашныг хүндэтгэмой” гэж зарлигдсан байдаг. Энэ мэтчилэн барс жил монголчуудын түүхэнд мартагдашгүй олон үйл явдал өрнөж, түүхт  ялалт, амжилтыг авчирсан байдаг.

Харин монголчууд бид түүхэндээ өөрсдөө үндэсний төмөр зам барьж, Эзэн Чингис хааны музей байгуулж, барын сүүлэн  “Нүүрсний хулгай”-тай тэмцэж, 81 хүнтэй холбоотой 53 хавтаст хэрэг нээж, 20 гаруй хүнийг баривчилж,  жагсаал тэмцэл өндрөө авч, улмаар “Өнгөт хувьсгал”  руу орохыг завдаж юм юм л болж байна. Барын сүүл биеэсээ том гэж үгтэй. Цаашид хэрхэхийг хэн ч таашгүй. Гэхдээ жоомоо алах гээд гэрээ шатаачихаж л  болохгүй шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(192.82.68.140) 2022 оны 12 сарын 25

Эртнээс монголчууд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий”гэж зүйрлэдэг байлаа. жоомтой байшинд саяхнаас л амьдарч үзсэн байх.

1  |  0
зочин(64.119.20.80) 2022 оны 12 сарын 25

Сайхан2

1  |  0
Top