ОЛОН ӨНГӨ: Монгол Улс хаашаа явж байна вэ?

2022 оны 12 сарын 20

Сүүлийн гурав дөрвөн жил эдийн засагт хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал эрс уруудсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, харин гар дээрх цалин нь бахь байдгаараа. Бүтэн сар ажиллаж авсан цалин нь автобус унааны мөнгөндөө зарцуулагдаж, хоол  хүнсэндээ хагас дутуу хүрэхтэй үгүйтэй урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь гадагшаа дүрвэх болжээ.

Эх орондоо, хайртай хүмүүстэйгээ хамтдаа ажиллаж амьдрах хүсэл хүн бүрд байгаа. Гэтэл наад зах нь цалингаа хурааж, амьдралаа босгох ямар ч нөхцөл боломж байхгүй. 

Монголдоо гайгүй амьдарч буй залуус ээж аавын хүчинд тусдаа гарч, амьдралаа залгуулж байгаа бол боломж тааруу айлын хүүхдүүд өөрсдийн цалингаар амьдралаа авч явах боломж үнэхээр хомс байна.

Хэдийгээр  Монголд  дайн дажингүй энхтайван, амар амгалан ноёрхсоор атал ид ажиллаж, хийж бүтээх насандаа яваа залуус гаднын улс руу “дүрвэж” байгаа нь эмгэнэлтэй. Тэдэнд үнэндээ үүнээс өөр гарц үлдээгүй. Одоо “мөрдөж” буй Монгол Улсын хөгжлийн бодлого бол сонгуулийн дөрвөн жилд зориулсан амлалтын жагсаалт төдий. Улс орон байтугай хувь хүн, гэр бүл, компаниуд ч урт хугацааны төлөвлөгөө гаргаж, хөгжлөө тодорхойлдог нь үсрэнгүй орнуудын амжилтын хэв маяг. Бид бүх шатандаа төлөвлөгөөгүй, хариуцлагагүй нийгэмд бужигналдаж байна. Засгийн газар нь шийдвэрээ дуртай цагтаа өөрчлөх магадлалтай, төгрөгийн ханш хэрхэн хэлбэлзэхийг нэг жилийн өмнө байтугай сарын өмнө ч мэдэх боломжгүй. Монгол Улс хаашаа явж байна вэ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жолооч(192.82.77.25) 2022 оны 12 сарын 20

Машинаар жишвэл 90 оноос л санаатай.санаагүй нь юм уу буруу замаар явж одоо дороо хий эргээд шаварт суух шахаж байгаа мотор .цахилгаан муу машин шиг л байна

0  |  1
Эгэл(64.119.25.88) 2022 оны 12 сарын 20

Монгол улс хөгжиж л байгаа,туулах ёстой замаа туулж л байна,гайхаад гаслаад байх юмгүй.Засаж залруулах юм бол зөндөө шүү.Наад зах нь сонгуулийн шагнал маягаар чадвараасаа илүү мөрөөдөгчдөөр биш,чадварлаг мэнэжэрүүдээр ажлаа хийлгэ

1  |  0
zochin(49.105.92.62) 2022 оны 12 сарын 20

hariuthlagagui uls sunulruu yavj bna mgl iin tur hudalch hulgaichiig hamgaaldag uls bolson ezengui turtei bolson unen turd hariuthlaga alga bolson ymar neg zuil bolhod hergiin ezen oldodgui hariuthlagagui tur mgl ireeduigui bolson ardtumen udur ireh amdral hund urunduu uvchluud ardtumen n zorloggui bolson neg yum hiih geh.r turuus daramt irj chahaj havsaar bgaad dampuurdag olon turd sugaa nuhud uurdu tohirson huuli batalj ah duu nz.r hamtarj tansag amdargaad temuulj ulairdag turiin erhem amia bodson hariuthlagagui ezengui tur bidnii umnu bna

0  |  0
(139.5.217.253) 2022 оны 12 сарын 20

hujaaruu

0  |  1
Top