ОЛОН ӨНГӨ: Өөдрөг амьдраарай

2022 оны 12 сарын 18

Нийслэлчүүд бидний амьдрал замын түгжрэлд өнгөрдөг болоод удаж. Түгжрэх хооронд нийтийн тээвэрт хачин жигтэй зүйл тун ч их болох юм. Хэдэн минутаар хэмжигдэшгүй урагшгүй зогсох түгжрэлд тэвчээр алдагдах нь дамжиггүй. Тэнгис кино театрын автобусны буудлаас Зүүн салаа чиглэлийн автобусанд суулаа.

Үнэн хэрэгтээ бид өдөр бүр чихэлдэж яваад дасал болж. Үүнээс болж стрессдэж хажуудах нэгнээ цохих, түлхэх үзэгдэл энүүхэнд. Яг л ийм явдал тэр автобусанд боллоо. Гутал дээр гишгэлээ хэмээн нэгнийгээ атгасан гараараа шанаадаад авч байдаг шүү. Гэтэл хажууд суух настан хүүхдүүдээ бүү муудалц, амнаасаа аль болох муу үг битгий гаргаарай.

Үг гэдэг чинь үнэндээ сэтгэлийг мөхөөх зэвсэг.

Бүх зүйлд өөдрөгөөр ханд, бэршээл түр зуурынх” хэмээн хэлэхэд ойр хавийн хүмүүс “тийм шүү” хэмээн дуу нэгтэйгээр хариулах нь тэр. Ийн түрхэн зуурт муудалцах хоёр хүнийг төвөггүй эвлэрүүлсэн нь тэр. Тиймээс бид өнгө сүлэлдсэн өнгөт орчлонд өөдрөг, эерэг хандлагатай байж чадвал бие биенээ стрессдүүдэхгүй байж чадах юм гэдгийн нэг жишээ энэ байлаа.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

 Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top