АТГ-аас нүүрсний хулгайтай ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Авлигтатай тэмцэх газраас нүүрсний хулгайд холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрийг зарлалаа. Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, 15 хүнийг баривчилсан, 10 хүнийг цагдан хорьсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний борлуулалт, олборлолт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон гэж урьдчилсан байдлаар үзэж шалгаж буй хүмүүсийн нэрс: 

 

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Шижир
  • ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн асан Г.Сэргэлэн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  • Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  • Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 

Дээрх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага эцэслэн тогтоох юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ!

 

Top