Жүжигчин Шон Пенний Оскар тусгай ажиллагаа дуустал Киевт байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Холливудын нэрт жүжигчин, “Community Organised Relief Effort” байгууллагыг үүсгэн байгуулагч Шон Пенн Украинд дайн эхэлснээс хойш Киевт гурав дахь удаагаа айлчилжээ.

Энэ удаа тэрбээр өөрийнхөө авч байсан Оскарын нэгийг авчирсан нь түүний айлчлал онцгой байлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ. Шон Пенний Оскар мөргөлдөөн дуусах хүртэл Киевт байрлах гэнэ. Зеленский, Пенн нар Украин дахь нөхцөл байдлыг ярилцсан байна. Пенн Украины тухай хийж буй киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Жүжигчний “Community Organised Relief Effort” байгууллага 2010 онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа байгуулагджээ. Тус байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(83.140.77.148) 2022 оны 11 сарын 14

shean pen tom tenegtej bna daa...kkkk

0  |  0
zzzzz(64.119.21.20) 2022 оны 11 сарын 09

daldaga durakuud khaa saigui baikh yum daa

2  |  0
Top