Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн эргэн ирлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

МХБХ-ны Цомын тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд явагдаагүй бөгөөд энэ жил эргэн ирж байна. Тус тэмцээнд МХБХ-ны Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг, Сонирхогчдын цомын тэмцээнүүдийн клубүүд оролцох юм.

Тэмцээний Нэгдүгээр болон Хоёрдугаар шатад Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг Сонирхогчдын цомын нийт 24 клуб оролцож 6 клуб цааш буюу 3-р шат руу шалгарна.

Тус шатны сугалаа 2022/09/02 17:00 цагаас МХБХ-ны хуудсаар шууд дамжуулна.

Харин тэмцээний Гуравдугаар шатнаас Моби Дээд Лигийн 10 клуб дээр цааш шалгарсан 6 клуб нийт 16 клуб хасагдах системээр өрсөлдөж 2022 оны МХБХ-ны Цомын төлөө өрсөлдөх юм.

Ийнхүү та бүхэн 2022 оны МХБХ-ны Цомын тэмцээний хэрхэн явагдах талаарх дэлгэрэнгүйг зургаас харна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top