ӨГЛӨӨНИЙ МЭНД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Өнөөдөр 2022.08.29. Энэ жилийн 241 дэх өдөр ба он дуустал 124 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 06 минутад мандлаа, 19 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр олон улсын цөмийн туршилтын эсэргүүцэх өдөр тохиож байгаа бол Япон Шарсан махны баяр, Аргентин Мод тарих өдөр, АНУ Хүний эрхийн өдөр, Өмнөд Судан Аавуудын баяр, Украин Тусгаар тогтнолыг хамгаалагч баатруудын дурсгалыг хүндэтгэх өдөр, Филиппин Үндэсний баатруудын өдөр, Энэтхэг үндэсний спортын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр танин мэдэхүйн эмпирик онолыг үндэслэгч Жон Локк, Нобелийн шагналт уран зохиолч Морис Метерлинк, зүрхний катеризацыг зохиосон мэс засалчдын нэг, Нобелийн шагналт Вернер Форсман, АНУ-ын сенатор агсан Жон Маккейн, поп хөгжмийн хаан Майкл Жексон нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1831 оны энэ өдөр Майкл Фарадей анх удаа цахилгаан трансформаторыг амжилттай туршжээ.

1842 онд Нанкины гэрээг байгуулснаар Их Британи, Хятадын опиумын нэгдүгээр дайн төгсжээ. Гэрээ ёсоор Хятад улс Хонконгийг Их Британид шилжүүлэв.

1885 онд Германы инженер Готтлиб Даймлер анхны мотоциклын патент авав.

1910 оны энэ өдөр Солонгосыг Японд нэгтгэх тухай гэрээ хүчин төгөлдөр болж, Солонгос Японы колони болжээ.

1926 онд Балбад боолчлолыг халав.

1946 оны энэ өдөр Швед, Афганистан, Исланд улс НҮБ-д элсжээ.

1966 онд домогт “The Beatles” хамтлаг сүүлчийн концертоо тавив. Концертыг “Long Tall Sally” дуугаар өндөрлүүлсэн түүхтэй.

2005 оны энэ өдөр Катрина хар салхины улмаас АНУ-д 1836 хүн амиа алдаж, 125 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

2012 оны энэ өдөр Хятадын Сычуань муж дахь Шиаожиаван нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 26 уурхайчин амиа алдаж, 21 хүн ор сураггүй алга болов.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top