ЭМГЭНЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

БАТСҮХИЙН БАТЧУЛУУН

/1958-2022/

МҮЭ-ийн холбооны ахмад зүтгэлтэн Б.Батчулуун өвчний улмаас таалал төгсөж хамт олон бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо. 

Батсүх овогтой Батчулуун нь 1958 онд Улаанбаатар хотод төрж, 1975 онд Улаанбаатар хотын 33 дугаар дунд сургууль, 1977-1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын ҮЭ-ийн хөдөлгөөний дээд сургуулийг Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрээр МҮЭ-ийн байгууллагад тасралтгүй 42 жил ажиллахдаа 1975-1977 онд МҮЭ-ийн Соёлын Төв ордонд техникийн ажилтан, 1981-1983 онд Дархан хотын ҮЭ-ийн зөвлөлд хөдөлмөр цалин хөлсний мэргэжилтэн, 1983-1990 онд Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн Төв хороонд референт, 1990-1996 онд Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн холбоонд нарийн бичгийн дарга, 1996-2021 оны наймдугаар сар хүртэл Монголын Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны дарга, 2021 оны наймдугаар сараас Монголын Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбоонд зөвлөхөөр ажиллаж байв. Мөн тэрээр Олон улсын Нэхмэл, оёдол, арьс шир, ноос ноолуурын ажилчдын ҮЭ-ийн холбооны Ази, номхон далайн бүсийн ҮЭ-ийн байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүнээр 1996-2014 онуудад, Олон улсын Барилга, ой модны ажилчдын ҮЭ-ийн холбооны Ази, номхон далайн бүсийн байгууллагын Гүйцэтгэх хорооны орлогч гишүүнээр 1992-2010 онуудад тус тус сонгогдон ажиллаж байсан юм.

Тэрээр ҮЭ-ийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригадын системийг нэвтрүүлэх үйл ажиллагааг Хөдөлмөр цалин хөлсний Улсын хороо, холбогдох Яамдтай хамтран зохион байгуулж, үйлдвэрлэлийн менежментийн шинэ системийг салбарын түвшинд нэвтрүүлэн, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж, оролцоог үнэлэх коэфицентийн журмыг боловсруулан хэрэгжүүлсэн нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил, ажилтны цалин хөлсний баталгааг сайжруулахад бодитой хувь нэмэр болсон юм. Мөн хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадын дарга нарын Улсын зөвлөгөөнийг зохион амжилттай байгуулахад хамт олноо хошуучлан ажилласан нь Улс орны түвшинд хөдөлмөрийн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйлсэд бодитой үр нөлөөг үзүүлсэн билээ.

Түүнчлэн Социалист хөдөлмөрийн бригад, Хоногийн нэгдсэн тооцоотой бригад, Вахтын систем зэрэг хамтын хөдөлмөр, хөдөлмөрийн үр шимийг шударгаар хүртэх үйл ажиллагааны арга хэлбэрийг шингээсэн удирдлагын тогтолцоог үйлдвэр, аж ахуйн газруудад нэвтрүүлэн Төр засгаар дэмжүүлэн уриалга шийдвэр гаргуулж байсан нь чухал ач холбогдолтой болсон юм.

Өмч хувьчлал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед тэрээр аж үйлдвэрийн салбарын ажилтны ажлын байр, цалин хөлсний баталгааг хангах, тэдний нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх хүрээнд үр дүнтэй олон шинэлэг, зоримог үйл ажиллагааг зохион байгуулж байсан ба анхны хувийн хэвшлийн салбар дахь тарифын хэлэлцээрийг байгуулсан нь Монгол Улсын хөдөлмөр удирдлагын харилцааг боловсронгуй болгоход чухал алхам болсон юм.

Түүний хөдөлмөрийн хүний төлөө өөрийн мэдлэг, ур чадвар, амьдралынхаа бүх цаг хугацааг зориулсан хөдөлмөр бүтээлийг Монгол улсын төр, засаг, МҮЭ бодитоор үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, Ой модны салбарын хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн медаль, Хөдөлмөрийн хүний төлөө цол тэмдэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Алт, мөнгөн тэмдэг, Оросын холбооны улсын Бүх оросын ҮЭ-ийн хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнасан юм.

Хамт олон бид түүний сайхан сэтгэл, дөлгөөн тайван зан, нухацтай, хүлээцтэй чанарыг үргэлж санан дурсаж явна. Тэрээр ҮЭ-ийн мэргэжлийн сургууль дүүргэсэн цөөхөн боловсон хүчний нэг байсан бөгөөд түүний ҮЭ-ийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр ҮЭ-ийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, анд найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МҮЭ-ИЙН ХОЛБОО
Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо
Мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод
Орон нутгийн ҮЭ-ийн холбоод
Eрөнхий зөвлөлийн хамт олон
2022.08.05

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.197) 2022 оны 11 сарын 27

Хогийн амьтан байж билээ. Ум ма ни бад ми хум

0  |  0
Зочин(202.9.46.191) 2022 оны 08 сарын 08

Хогийн гар байж билээ ум ма ни бад мэ хум

0  |  0
Top