Жей Логийн анхны нөхөр Ожани Ноа: ТЭДНИЙ ГЭРЛЭЛТ СҮҮЛЧИЙНХ БИШ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Хорин жилийн өмнөх хайр дурлалаа гэрлэлтээр батлаад буй Бен Аффлек, Женнифер Лопез нарын тухай дэлхийн бараг бүхий л шар хэвлэлүүд зогсолтгүй онцолж байна.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа алдарт жүжигчдийн тухай Женнифер Лопезийн анхны нөхөр Ожани Ноа ярилцлага өгч, дайран дээр улам давс нэмэв.

Тэрбээр Женнифер Лопезтой 1997 онд гэрлэлтээ батлуулан, нэг жил хамт амьдарсан юм.

Ожани Ноа "Daily Mail"-д ярихдаа "Энэ гэрлэлт Женниферийн хувьд сүүлийнх биш. Тэр надтай анх гэрлэж байхдаа ч намайг "Амьдралынхаа хамгийн сүүлийн хайр" гэж нэрлэж байсан. Хуримын шөнө ч тэр "Үүрд хамт байх болно" гэж амлаж байсан. Гэхдээ тэр одоо дөрөв дэх удаагаа гэрлэж байна. Мэдээж би тэдний гэрлэлтэд маш их баяртай байгаа. Гэхдээ удаан үргэлжлэхгүй гэдгийг нь мэдэж байна. Желог би 7-8 удаа гэрлэнэ гэж боддог. Тэр нэг хүнтэй удаан хамт байж чадахгүй. Женнифер уран бүтээлдээ ч, хувийн амьдралдаа ч үргэлж шат ахих дуртай. Гэхдээ Бенийн талд Люп (Женниферийн ээж) байгаа бол боломж байх мэдэх л юм" гэжээ. 
 

Мөн тэрбээр алдартай хүмүүсийн гэр бүл салалтын гол шалтгаан нь шар хэвлэлүүд байдаг хэмээн шүүмжилсэн байна. 

Харин Бен, Жен нар Парист бал сараа зугаатай өнгөрүүлээд завгүй байгаа учраас экс нөхрийнх нь энэхүү сэтгэгдэлд хариулт өгөөгүй байгаа юм. Ожани Ноагийн хувьд 1974 онд Кубад төрсөн бөгөөд жүжигчин, продюсер мэргэжилтэй билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(197.211.61.60) 2022 оны 08 сарын 05

ข่าวดี คุณกำลังมองหาโอกาสในการเปลี่ยนระดับการเงิน ต้องการเงินเพื่อสร้างหรือมีชีวิตที่ดี คุณสามารถขายไตหนึ่งข้างของคุณเป็นเงิน 800,000 ดอลลาร์และยังคงสุขภาพแข็งแรง ติดต่อ\ndrmax.hospital@gmail.com พวกเขาให้การดูแลที่ดีที่สุดและจ่ายเงินครึ่งหนึ่งก่อนที่คุณจะมาถึงและหลังการผ่าตัดยอดเงินที่เราจ่ายให้คุณ ติดต่อพวกเขาวันนี้และปราศจากความยากจนตลอดไป drmax.hospital@gmail.com

1  |  0
Kk(192.82.85.10) 2022 оны 09 сарын 16

Emee bas gyalgar shvv

2  |  0
Зочин(66.181.161.52) 2022 оны 08 сарын 03

Балиар банзал авгай ёстой маниуст түй ч хамаагүй

1  |  0
Top