Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалгалаа

2022 оны 06 сарын 17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдана.

Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа.

Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв.

Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах,  гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж ажиллав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 18

Naad hogiin luivaraa bolio.namuudiin gerchiin hyanaltand tooldog bolio.Baliar tur bulaah ajillaa ihellee.Butsartai novoshnuud uymaa.Naadam songuulia 2iig yaridag ih hural baih gej shivshegtei uym aa.Ur zeelee yarihaa yadag uym ve/Mongold tur gej baihgvi boljee.

0  |  0
Top