24 ЦАГТ | Ковид-19 халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2022 оны 05 сарын 19

Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээ

(2022.05.19)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ПГУ шинжилгээгээр Ковид-19 халдварын 91 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 58, орон нутагт 33 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 923,611 болж байна. Мөн Монгол Улсад халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 2114 хүн нас баржээ.

Манай улсад өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ хувилбар нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь ковид-19 халдвар авсан хүн дахин өвдөх тохиолдол их байгаа аж.

Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа Омикроны BA4, BA5  хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр хувилбарууд нь халдварлах чадвар, нас барах эрсдэл өндөртэй гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top