“Сахал” Д.Эрдэнэбилэгийг хорихоор өрөө төлье, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг ялласан ч төлөхгүй

2022 оны 05 сарын 06

Монголын эзнээр тодроод байсан “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгт таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргасны дараа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга О.Орхон Хөгжлийн банкнаас авсан зээл, 193 тэрбум төгрөгийг төлнө хэмээн мэдэгдсэн. Өдий болтол улсаас авсан зээлээ төлөлгүй явсан нь аанай л татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх арга чарга хайж суусан нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл улс төр, бизнесийн бүлэглэлийн ажиллагааг хэрэгжүүлэх гэж байсан нь ойлгомжтой байсан ч ажиллагаа бүтэлгүйтсэн хэрэг шүү дээ.

Тийм учраас зээлээ төлөөгүй асар удсан байж баривчлан хорихоор зээлээ төлнө гэж байгаагийн цаана шууд залилан гэдэг ойлгомжтой болж байна. Энэ мэтээр улсыг хохироож байгаа хүмүүс чамгүй байна.

Харин Б.Эрдэнэбат улсад үүнээс их буюу 300 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас долоон жилийн хорих ял авсан ч зээлээ төлнө гэж дуугарсангүй. Үүнээс харахад тэр улсад төлөх ёстой 300 гаруй тэрбум төгрөгийг төлөхгүй, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлье гэж байгаа нь илт.

Анхнаасаа барьцаа тавилгүй, залилан луйврын замаар зээл авсан нь завших гэсэн санаа байсан бололтой. Түүнээс Б.Эрдэнэбатад хувьчлал нэрээр авсан барьцаа хөрөнгө ч бий, эдлэн газар гээд юу эс байх билээ. Гэтэл тэр Хөгжлийн банкнаас зээл авахдаа төслийн үр дүнд бий болох хөрөнгө, дансны авлага, борлуулалтын орлого, Эрэл компанийн Төрийн банкан дахь төгрөгийн 106000026462,  106000026470 тоот мөнгөгүй дансыг барьцаалсан байдаг. Үүнээс харахад одоо долоон жилийн ялаар шийтгүүлэн, хоригдож байгаа Б.Эрдэнэбатын барьцаагүй авсан 300 гаруй тэрбум төгрөгийг түүний ирээдүйд босгож бүтээх өв хөрөнгө, түүнээс олох орлого, эсвэл Төрийн банкин дахь хоосон данснаас авна гээд бодчих. Хаанаас тийм зүйл байх билээ.

Тэр нэгэнт ял эдэлсэн учраас хэзээ ч энэ мөнгийг төлөхгүй татвар төлөгчдийн халааснаас төлөгдөж таарна. Угаасаа Хөгжлийн банкнаас гаргасан 5.1 их наяд төгрөгийг төсвөөс бүрдүүлсэн гэхээр татвар төлөгчдийн л мөнгө. Түүнийг барьцаагүйгээр энэ их зээл авахад тус дэм болсон хүн нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэдгийг хэлж байна. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө буюу 1998 оны арванхорёдугаар сарын 16-ны өдөр Эх орон хэмээх нам байгуулж их улс төрд хөл тавьсан байсан тэрбээр Н.Алтанхуягт санхүүгийн дэмжлэг үзүүлж явсан  гэдэг. Тийм ч учраас Хөгжлийн банкнаас зээл авахад гол нөлөөлсөн хүн нь тэр.

Б.Эрдэнэбатын тарьсан гай зөвхөн улс төр, банканд төдийгүй уул уурхай болон бизнесийн бусад салбарт цөөнгүй бий. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хэдэн жил алт ухаж байгаль сүйтгэсэн хэрэг нь өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй байна. Батлан хамгаалахын сайд байхдаа шальтай ажил амжуулаагүй хэрнээ хөдөөгийн малчдад нарны зайн гэрэл түгээх төслийн мөнгийг нэгэн найздаа атгуулаад сурагггүй болгосон гэх мэтээр үргэлжилнэ, “Эрэл”-ийн төсөвт төлөх татвараас бултсан гээд чамгүй их факт баримт яригдаж л байсан. Түүний арга заль хэрэглэж авсан “СОТ-2” буюу Барилга угсралтын хоёрдугаар трестийг дуудлага худалдаагаар авсан. “СОТ-2”-ын суурин дээр олон барилга, байшин барихаар зээл авсан ч нэг ч төгрөг төлөөгүй, нэг ч байшин барилга босгоогүй гэдгийг шүүхийн шатны мэдээллээс харж болно. Тус комбинат нь нийслэлийн барилга, байгууламжийн 80 хувийг босгосон түүхтэй байгууллага.

Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард нөхцөл байдал өөр тийш эргэсэн учраас хэвлэл мэдээллийнхэнд хандсан.

Ингэхдээ "Манай компани зургаа дахин их барьцаа хөрөнгө буюу үйлдвэрээ бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьцаалж Хөгжлийн банкнаас зээл авсан. 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө Хөгжлийн Банкны барьцаанд байгаа. Ирээдүйн орлого буюу дансыг барьцаалах саналыг банкнаас гаргасан. Хөгжлийн банкнаас манай компани нийт гурван удаа зээл авч, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2013 онд 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаа нь 2020 онд дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээл, 2015 онд есөн сая ам.долларын зээл авсан. Тухайн зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна. Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. 2016-2018 онд манай компанийн зээлээр хэрэгжүүлж буй төслийг АТГ шалгаад асуудал байхгүй гэж үзсэн. Бид найдваргүй зээлдэгч биш” хэмээн мэдэгдэж байсан огт худлаа болохыг шүүхээс тогтоосон байдаг.

Тодотговол, тэрээр зээл авахдаа ямар нэг зүйл барьцаалаагүй авсан бөгөөд нэг ч төгрөгний төлөлт хийгээ­гүй гэдгийг хэлж байсан. Үүнээс гадна Номин холдинг компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Ариг банк, “Байшин үйлдвэрлэх ком­бинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болсон байна.

Ингэхдээ Ариг банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэй­гээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй. Иймээс түүнийг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, долоон жилийн хорих ял оноохдоо Ш.Баярсайханд 20 тэрбум төгрөг гаргуулж өгөх шийдвэр гарсан билээ. Энэ ч одоогоор будилаантай байна. Одоо Б.Эрдэнбатаас төр Байшин үйлдвэрлэлийн комбинатыг хурааж авах ёстой. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” нь 1963 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан, улс орны үнэ цэнтэй зүйл гэдгийг хаа хаанаа мэднэ.

Гэтэл Б.Эрдэнэбат эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очсон АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгийн мөрдөн байцаагч Д.Батболдын биед халдсан хэрэг өдүүлсэн аж. Гэвч хонгилын шүүгч гэгдэх Ц.Зоригийн нөлөөллөөр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Чухам ямар учраас гээд ярихад олон асуудал бий.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.66) 2022 оны 05 сарын 07

Ene xugshin yabxan shig pyazdagaas yu olj avax yum be

0  |  0
зото(66.181.160.55) 2022 оны 05 сарын 07

сархайсан сдаг мөглөнд чаа,дандаа залилан хийнэ

0  |  0
чинбаа(66.181.160.27) 2022 оны 05 сарын 06

Өнөр гэж ямар дурак байна аа. Ганц тоосгонд шавар нааж үзээгүй л баагий байгаа даа

0  |  0
чинбаа(66.181.160.27) 2022 оны 05 сарын 07

доггүй ийм л харалган төр хэмээгч хулгайчуудтай л хамт амьдарч ирлээ дээ бид... Хог юм аа ... Эрэлийнхнийг өмөөрсөндөө биш харин ийм глобал асуудлыг шийдэх гэсэн Эрэлийг дэмжих гэсэн санааг хэлж байгаа шүү. Уг нь чухал үйлвдэр шүү л гэх гэсэн юм....

0  |  1
Чинбаа(66.181.160.27) 2022 оны 05 сарын 06

тодорхой хэлэх нь зөв байх. их л инээдэмтэй нийтлэл байна. Уг нь хороолол хорооллоор нь барих үйлдвэрийн төслийг Засгийн амыг авч байж Эрэл шинэ шугам үйлдвэрлэлийг бэлдсэн нь тодорхой. Гэвч засаг үндсэндээ мурьж ямар ч газар, ямар ч байр сав барих боломж Эрэлд олгосонгүй. Хувь хувьдаа байшин барьдаг ямар ч олон компанитай болсон юм бүү мэд. Уг нь дэвшилтэт технологийн, бүр хорооллоор нь барих хүчин чадалтай том үйлдвэр бэлэн болгосон байгаа ш дээ. Манай засгийн дампуу нь энэ л юм. Ямар ч төлөвлөлтгүй, хувь хувиа бодсон, жижиг эрх ашигт үйлчилсэн, нэгдсэн стандартгүй, стандартын үйлдвэрээ бод

0  |  0
зочин(202.21.117.58) 2022 оны 05 сарын 06

Жаахан юм хийх гэсэн хүнээ хэдэн талаас нь хэмлээд дуусгадаг монгол зан . Энэ хүний эхлүүлсэн ажлыг цааш нь явуулах гэхээр ганцаараа идэх гэж байна гэсэн муухай зангаар гацаасаар байгаад өнөөдөр ийм болгосон шүү дээ , хийлгэсэн бол хичнээн айл өрх хямд үнэтэй байртай болох байсан бол, энэ бүлэглэлүүдийн хийсэн ажил шүү дээ зөвхөн өөрсдийгөө боддог муухай зан шүү би хийхгүй бол чи ч үгүй гэсэн заваан хүмүүс шүү\n

0  |  0
Өнөр(192.82.77.157) 2022 оны 05 сарын 06

Байшин үйлдвэрлэх комбинат гэдгийг нь хурааж аваад ялыг нь нэмээч муу хулгайчыг

1  |  1
РАВДАН(66.181.160.13) 2022 оны 05 сарын 07

ОДОО ЭНЭ СОДОН ХОРООЛЛЫН СУУРИН ДЭЭР ТООСГОНЫ ҮЙЛДВЭР БАЙСАН. ЭРДЭНЭБАТ ХУВЬЧИЛЖ АВСАН! ЭНЭ ГАЗРЫГ УВСЫНХАН БУЮУ ТЭСО АВСАН. ҮҮНД АЛТАНХУЯГ ОРОЛЦСОН!

1  |  0
Top