Путин: ОХУ Украинтай зөвшилцөлд хүрэх эрмэлзэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

-Владимир Путин, Антониу Гутерреш нар уулзлаа-

Москвад өчигдөр /2022.04.26/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нарын уулзалт боллоо.

Уулзалт цаг орчим үргэлжилсэн ба ярилцсан гол сэдэв нь Украины нөхцөл байдал байжээ. Владимир Путин уулзалтынхаа үеэр “ОХУ Украинтай зөвшилцөлд хүрэх эрмэлзэлтэй байна. Нөхцөл байдлыг дипломат замаар зохицуулахаас татгалзахгүй. Истанбулд болсон хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ амжилттай болсон” гэж хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Бид хангалттай дэвшилд хүрсэн. Украины хамтрагчид маань аюулгүй байдлын шаардлагыг Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил гэх мэт ойлголттой холбоогүй” гэсэн байна.

Путины ярьснаар Истанбулд болсон хэлэлцээний дараа Москва өдөөн хатгалгатай тулгарсан аж. Тухайлбал, Украины Буча хотод олон зуун хүн амиа алдсаныг Оростой холбосон нь хоёр орны хоорондын яриа хэлэлцээнд “чулуу шидсэн” явдал болжээ. Донбасс, Крымийн асуудлаар зөвшилцөлд хүрэх гэж байсан Украин улс Буча хотод болсон үйл явдлын дараа уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна.

“Мариуполь дахь цэргийн ажиллагаа дууссан”
 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Турк улс Орос, Украины яриа хэлэлцээг зохион байгуулсныг сайшаагаад хүмүүнлэгийн асуудлаар НҮБ-Орос-Украин гэсэн баг бүрдүүлэхийг санал болгожээ. Ялангуяа Мариуполь дахь Украины армийн хяналтад байгаа “Азовсталь” үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нь чухал байгааг хэлсэн байна.

Владимир Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай санал нэгдээд “Мариуполь дахь цэргийн ажиллагаа дууссан. 1300 гаруй украин цэрэг бууж өгсөн. ОХУ, Украин хамтран Мариуполоос 140 мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байгаа” гэжээ.

“Донбасс найман жилийн турш бүслэлтэд байсан”
 


Антониу Гутерреш Украинд болж байгаа үйл явдлыг тусгаар тогтносон нутаг дэвсгэрт нь халдаж байна гэж үзэж буйгаа хэлсэн бол Путин Оросын цэргийн ажиллагааг шаардлагатай арга хэмжээ хэмээн тайлбарлаад Донбассын оршин суугчид найман жилийн турш Украины засаг захиргааны бүслэлтэд байсныг хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Орос улс НҮБ-ыг үргэлж дэмжиж ирсэн. Дэмжих ч болно. НҮБ-ын бүх гишүүн орон хүч чадал, хэмжээ, газарзүйн байршлаасаа үл хамааран хоорондоо эрх тэгш гэсэн дүрмийг нь ч дэмжих болно” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Путинтай уулзахынхаа өмнө Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна. Антониу Гутерреш Москвагаас Киев рүү явах аж.

Харин түүний уулзалтын маршрутыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шүүмжилж, эхлээд Украинд ирж сүйрлийг нь хараад дараа нь Москва руу явах ёстой байсан гэжээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.71) 2022 оны 04 сарын 28

ДАЙН боллоо гээд олгархи ёрөнхийлөгч улс төрчдийн гэр бүлүүд хохирч бгаа юм биш улам л хөрөнгө нь өсөөд улсаасаа хулгөйлаад л жирийн орос укриани иргэд сайхан орос залуусын амь нас үрэгдэж гэр бүлүүд нь үр хүүхдүүдээсээ хагацаж бгаа нь харамсалтай бна ийм сэтгэцийн эмгэгтэй араатангуудаа төрийн толгойд хувалз шиг ард түмний толгой залгиж бна

0  |  0
БНМАУ(202.126.88.225) 2022 оны 04 сарын 27

Ногооноотой гар бариад л өнгөрөх байх.Жүжгийг нь ойлгосон дүр эсгээд л.Хариад салга эзэндээ тайлангаа тавина даа

0  |  0
Hhjj(103.212.118.182) 2022 оны 04 сарын 27

Donbast amjilt olohgui baigaa orsuud ene chigeerei dainaa urgeljluulbel yalagdaj donbas crimees huugduh nuhtsul burdsen tul heleltsee hiij donbas crimtei uldeheer shiidsen bololtoi

0  |  2
Зоч(66.181.161.13) 2022 оны 04 сарын 27

Фашист өвгөн

0  |  2
door bgaa hurliizd(192.82.74.144) 2022 оны 04 сарын 28

mongoliin bvh saitd orj orosiig muuldag muu hurliiz gologoo. chi tiim aguu ardchilsan vzelt hvniig hairlagch energui vzelt hvn yum bol yagaad amerikuud irak livi siri afganstand dain hiij 10 say hvn alj bhad haan bsan hvn be dee. yagaad ter ved esergvvtsej bgaagui yum be de. shudarga bai hvn bai hurliizaa..

4  |  1
Зочин (59.153.114.93) 2022 оны 04 сарын 27

Бузар алуурчин өвгөн

1  |  3
Top