Өөрийгөө шатаасан иргэний БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД, эмчлүүлж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Төв талбайд өчигдөр /2022.04.17/ 25 настай О гэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт 19:00 цагийн үед иргэн О өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан юм. 

Хэргийн газарт цагдаа нар ажиллаж, иргэн О-г ГССҮТ-д хүргэсэн байдаг.

Одоогоор өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд түлэгдэлтийн зэрэг өндөр хэвтэн эмчлүүлж байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэнэ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Хэргийг холбогдох цагдаагийн байгууллагад шалгаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.221) 2022 оны 04 сарын 18

Өөрийн буруугаас болж өрөнд орчихоод мөрөөрөө үхэхгүй төв талбай дээр очиж өөрийгөө шатаагаад байхдаа яахав дээ. Үхэхдээ ч улс төржихгүй үхэб чадахаа больжээ. Эсвэл нэг нь өрийг чинь дарах мөнгө өгьe гэж ятгасн юм болов уу. Удахгүй хахаж үхсэн ч төр буруутай болох юм бна л даа

0  |  0
зззз(103.26.193.191) 2022 оны 04 сарын 18

мөрийтэй тоглоомыг таслан зогсоож чаддаггүй төртэй

0  |  0
Top