УИХ-ын дарга ҮНЭ БУУРУУЛАХ асуудлаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

2022 оны 04 сарын 14

Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо.

D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг  багцалж төсөлд тусгах чиглэлийг  ажлын хэсэгт өгч, иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулав. Тухайлбал иргэд үйлдвэрлэгчдэд зээл олгохдоо одоогийн үнийг  буулгаж, тодорхой хугацаанд барих шаардлагатай гэсэн болзолтойгоор зээлийг олгох нь зөв гэсэн саналыг  ирүүлсэн талаар УИХ-ын дарга хэллээ. 

Уулзалтад гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн холбооны төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Ганболд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар оролцож, хэлэлцэж буй хуулийн төсөлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар ямар асуудал, шийдэл тусгагдсаныг танилцуулав.

ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулж эхлээд байгаа аж.

Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ. Цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлсэн.

Харин гурилын  тухайд үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд  цаашид улаан буудайн үнээс шалтгаалах учраас шатахууны үнэ тогтвортой байлгахад анхаарч өгөхийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ, цахилгааны зардал дээр дэмжлэг үзүүлэх, шатахууны үнийг аль болох тогтвортой байлгаж, бууруулах зэрэг саналуудыг судалж үзээд шийдэл гаргана гэв. Мөн үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн өртөг, зардлыг бууруулах замаар ард иргэдийн хүнсний хангамжийг үнийн өсөлтөөс сэргийлэх алхмыг хамтдаа авч хэрэгжүүлье. Хаврын тариалалтаа дэмжье, экспортоо дэмжье, импортоо хэмнэе хэмээн уриалав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.182) 2022 оны 04 сарын 14

Гурил шатахууны үнэ өсөөгүй бхад яагаад гурилан бүтээгдэхүүний үнэ өсдөг ю м бэ

0  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 04 сарын 14

Үхсэн элийнийх нь үйлдвэрлэгчид. Бүгд дамчид.

0  |  0
зочин(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Баавар болон ах дүү хятадууд нь голийтлоо таргалаад бясаа шиг тэсэрч үхэх вий гэхээр амьдарч байна.Ганц бааварч биш АН-н гишүүд хөдөөд ч таргалаад архидахаас өөр ажилгүй хэвтэцгээж тарвалзаж жаргаж байна.Намын даргаа сонгогдвол дэвшихээр зүүдлээд.

0  |  0
зочин(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Баавар болон ах дүү хятадууд нь голийтлоо таргалаад бясаа шиг тэсэрч үхэх вий гэхээр амьдарч байна.Ганц бааварч биш АН-н гишүүд хөдөөд ч таргалаад архидахаас өөр ажилгүй хэвтэцгээж тарвалзаж жаргаж байна.Намын даргаа сонгогдвол дэвшихээр зүүдлээд.

0  |  0
зочин(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Судлаад үнэ бууруулна гэж огт худлаа.Үүний оронд үндэслэлгүйгээр үнэ нэмсэн хөөргөдсөн гэвэл бага хэмжээгээр бууруулна.Чухал хэдэн хүнсний барааны улсын үйлдвэртэй байх ёстой юм Хэрэв давагдашгүй гамшиг тохиолдвол хувийн үйлдвэрүүдийг гуйгаад сууж байхн болно. Тэгээд ч нэгдсэн арга хэмжээ авч чадахгүй,асуудал хүндэрнэ.АН-нхны үгэнд ороод төр муу менежер гэж Бааварын заавраар бүх үйлдвэр устсан.Одоо хувьд очоод сайн менежер хэн хаана юу үйлдвэрлэв салаавч л харагдаж байна.Бүгдийг Хятадаас Бааварын ахдүү нараас өндөр үнээр худалдаж аваад хоосорч талхыг гурав хувааж худалдаж авч байна. Тэгэхэд Ба

0  |  0
Top