Цагийн $1 хүрэхгүй цалинтай залуус Монголоос дайжиж байна

2022 оны 04 сарын 15

Үнийн өсөлт, ажлын байрны хүрэлцээ, хөдөлмөрийн үнэлэмж гээд олон асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн залуус тайван жагсаал зохион байгуулсан. Тус тайван жагсаалыг нам бус, улс төрөөс ангид өрнөсөн гэдгийг ард түмэн гэлтгүй гаднын мэдээллийн агентлагууд ч онцлон тэмдэглэсэн юм. Тэгвэл өчигдөр МҮЭХ-ноос Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны гадаа цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг нэг ам.доллар буюу 3000 төгрөг болгох шаардлага хүргүүлж жагссан. Энэ талаар сурвалжилга бэлтгэснээ хүргэе.


 

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ АСУУДЛААР ГУРВАН ТАЛ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСЭН Ч ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

 

Монголын ажил олгогч эздийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525 мянган төгрөг болгох санал гаргасан. Гэхдээ энэхүү санал дэмжигдсэн ч Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар ирэх 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих аж. Тиймээс МҮЭХ-ноос тус ажлыг ирэх онд бус шийдвэр гарсан даруйд хэрэгжихийг шаардаж буй. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Харин 2021 онд хуулийн хугацаа бүрдсэн хэдий ч КОВИД-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан одоог хүртэл цалин хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогоогүй юм. Тиймээс МҮЭХ-ны гишүүд цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар шаардлага хүргүүлж жагсаж буй нь энэ. Холбооны төлөөлөл болсон гишүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна талбайд тайван жагсаал эхлүүлжээ. Тэд шаардлагынхаа хариуг хүлээсэн боловч доторх үйл явдал үр дүнд хүрсэнгүй.

Яамны байранд МҮЭХ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын төлөөллүүд зөвшилцөлд хүрэх зорилгоор уулзсан юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор Засгийн газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн тус саналыг хүлээн зөвшөөрч чадахгүйгэээ мэдэгдлээ.

Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа үнийн өсөлтийг тогтоон барих, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Иймээс жагсагчид төрийн ордны баруун хаалга хүртэл цуваагаа үргэлжлүүлсэн юм. Жагсаж буй иргэд инфляцын түвшин 13.4 хувьд хүрч, сүүлийн нэг сарын дотор шатахууны үнэ 11.4 хувь, бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсөн, иргэд амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд болж буйг хэлсээр байлаа. Үүнээс үүдэж монгол хүний амьдралын чанар, түвшин улам доройтож байгаа хэмээн хэлж байв.

Өнгөрсөн долоо хоногт Төв талбайд залуусын эхлүүлсэн үнийн өсөлтийн эсрэг жагсаалын уриа болох “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн санаа ч үүнд хамаатай. Харин өнгөрөгч долоо хоногийн жагсаалын үеэр Төв талбайд цугласан залуус Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг хөөж, элдвээр хэлсэн байна. Нэг талаараа тэдний зөв ч эцсийн зорилго нэгтэй жагсагчид эвсэл холбоонд харьяалагддаг болон ахимаг настай зэргээсээ болж ад үзэгдэх учиргүй гэдгийг зарим гишүүд хэлж байв. Иймээс жагсагчид төрийн ордны баруун хаалга хүртэл цуваагаа үргэлжлүүлсэн юм.

Мөн жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, “Залуус нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэн жагсаж буй нь тун сайшаалтай. Харин гудамжинд болж өнгөрсөн жагсаалын хариуг авах, бодитой шаардлагыг хүргүүлэхийн тулд мэдээж хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй. Монголд энэ эрхийг бүрэн дүүрэн эдлэх боломжтой гурван байгууллага бий. Түүний нэг нь МҮЭХ юм. Үүн дээр нэмээд Монгол Улсын Засгийн газар, Ажил олгогчдын нэгдсэн холбоо багтдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд гурван талууд хэлэлцээрийн ширээнд сууж нэгдсэн шийдэлд хүрэх учиртай. Цалин орлого бодитоор нэмэгдэж байж ажиллах хүчний чанар сайжирна. Гэвч өнөөдрийн гурван талт хэлэлцээрээр дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Тиймээс бид нэгдэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх хууль батлахыг шаардаж, дуу хоолойгоо өргөж байна.

Засгийн газар УИХ-д хууль санаачлан өргөн барих бүрэн эрхтэй шүү дээ. МҮЭХ улс орон даяар нийтдээ 22 салбар үйлдвэрчний холбоотой. Бүх гишүүн байгууллагын төлөөллүүд өнөөдрийн жагсаалд ирсэн. Мөн 2022 он гарахаас өмнө бид энэ талаар өөрсдийн саналаа Засгийн газарт хүргүүлж байсан. Гэвч өнөөдөр Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525 мянган төгрөгт хүргэнэ гэсэн. Энэ бол байж боломгүй зүйл. Инфляцын түвшин 25 хувьд хүрчихсэн байхад бид арай бодитой шийдвэр хүсэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнөөдрийн бодит нөхцөл байдалтай уялдуулан нэмэх хэрэгтэй. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдвэл бүх салбарын цалин мөн дээшээ нэмэгдэх боломжтой. Бидэнд ямар нэгэн харьяалагдах нам эвсэл байхгүй. Нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа” гэв.

 

ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ АВАХ ХҮРТЛЭЭ ЖАГССААР БАЙХ БОЛНО...

  

МҮЭХ мөн өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байсан. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сарын 18-нд зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах ёстойг мөн шаардсан юм. Бага орлоготой иргэдийн сэтгэлийг зовоосон нэгэн асуудал бол байрны зээл байдаг. Ипотекийн зээлээр орон сууцанд орохын тулд орлогоо нотлох гэхээр цалин нь хэт доогуур тул төрийн албаны доод шатлалын цалингаар амьдрах иргэдэд энэ асуудал бэрхшээл болдог байна.

Энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны гишүүн Б.Бат-Энх сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Үнийн хөөрөгдлийг бууруулмаар байна. Мөн хамгийн түрүүнд хүүхдүүд улсын цэцэрлэгт хамрагдахын тулд азын сугалаанд хамрагддаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хүүхдүүд цэцэрлэгтээ явж, залуус ажлаа хийж, бүгдээрээ хөдөлмөрөө үнэлүүлдэг нийгэмд амьдармаар байна. Хөгшид сүүгээ худалдаж авмаар байв ч хэтэрхий өндөр үнэтэй байна шүү дээ. Талхаа таллаж авч байна гэдэг чинь яг бодит зүйл мөн байхгүй юу. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх чухал шаардлагатай байна. ТҮ-1 зэрэглэлээр цалинждаг төрийн албан хаагчдын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс одоо ч ороогүй. Салбарын сайд маань сүүлд цалинг 1.5 сая болгоно л гэж байсан одоог хүртэл яг таг нэмэх сураг алга байна. Үнэнийг хэлэхэд өчүүхэн бага цалингаа зээлэнд өгөөд байхаар байртай болно гэдэг үлгэр болж” байна гэлээ.

Монгол залуусын цалинг нэмүүлэх, хөдөлмөрлөж буй нэгнийхээ үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд доод цалин хамгийн чухал гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрбээр, “БНСУ-д гэхэд цагийн ажлын хөлсний доод хэмжээ цагт 8.8 ам.доллартай тэнцэж байна. Харин манай улсад 70 центтэй тэнцэж буй нь нэг ам.доллар ч хүрэхгүй байгааг илтгэдэг. Тиймээс монгол залуус солонгос явж ажиллана гэдэг чинь буруу зүйл биш шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр бол ядаж нэг цагийн хөлсийг 1.2 ам.доллартай тэнцүүлэх хэрэгтэй.

Засгийн газар энэ тал дээр дундын шийдвэр гаргая. Гэхдээ ингэж нэмбэл бүх аж ахуй нэгжүүд дампуурна гэсэн утгатай зүйл мэдэгдсэн. Өнөөдөр сарын 600 мянган төгрөгийн цалин өгснөөрөө дампуурах байгууллага гэж үгүй. Мөн ажил олгогчид ч гэсэн үүн дээр хариуцлагатай хандах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид дөрөвдүгээр сарын 20-н хавьцаа дахиад шаардлага хүргүүлсэн нэгдсэн жагсаал хийх болно” гэлээ. Тэд Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн шаардлагаа нэхэмжилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 заалтыг яаралтай хүчингүй болгох, энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, шаардлагаа дахин хүргүүлж байгаа.

Мөн энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525 мянган төгрөг болгохоор болж 7.2 заалтыг үндэслэвэл 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 630 мянган төгрөг болгон дагаж мөрдөх шаардлагыг тавьж байгаа аж. Тиймээс МҮЭХ-ноос УИХ-ын дарга болон УИХ-ын бүх гишүүдэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, төсвийн тодотголыг яаралтай хийж, цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлэхээр тогтсон байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.195) 2022 оны 04 сарын 18

Монголд компаний нийт зардалын 5-20% цалингийн зардал байгаа.\nОлон улсад 50% байна. Манай төрийн ба хувийн байгууллагууд хүмүүсийг боолчилдог гэж болноо.

0  |  0
зочин(64.119.25.106) 2023 оны 11 сарын 09

Дээд мэргэжилийн цаас авах гэж төлбөр төлж сураад байвал бага цалин авна.МСТөвд 2 жил цалинтай сураад тэр мэргэжлжээ сайн эзэмэш. Тэгвэл гадаадад мөлхөхгүй сард тэнд авдаг цалинг том компаниуд өгч байна

0  |  1
Зочин(202.126.89.144) 2023 оны 11 сарын 09

Жагсана гэдэг бас нэг төрлийн ажил юм. Жагсаалчин бол мэрэгжил болсон.

2  |  1
о(66.181.161.20) 2023 оны 11 сарын 09

зайлаачээ хаа сайгүй ажил байж л байна хийхгүй залхуу пизданууд

2  |  1
h(66.181.179.50) 2023 оны 11 сарын 09

zailaachdee tegeed laitai yumnuud zalhuu ni dendsen!

2  |  1
Top