БНСУ-д 5-11 насныхныг вакцинжуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

БНСУ-ын Засгийн газар гуравдугаар сарын сүүлчээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрөл өгчээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр тус улсын Дотоод хэргийн яамнаас 11 хүртэлх насны хүүхдүүд БНСУ дахь ковидын нийт өвчлөлийн 15 хувийг эзэлж байгаа талаар мэдэгджээ.

Өмнөд Солонгост өнгөрсөн хоёрдугаар сард Омикрон хувилбарын давлагааны үеэр хүүхдийн цэцэрлэг, бага сургууль болон ахмад настны асрамжийн газруудад коронавирусний түргэвчилсэн шинжилгээний иж бүрдэл үнэгүй тараасан билээ.

Манай улсын хувьд өнөөдрөөс /2022.03.14/ гадаадын улсуудаас Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top