Б.Эрдэнэбат: Засгийн газраас болоод зээлээ төлж чадаагүй

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, “Чанаргүй” зээлдэгч гэсэн  ангилалд орсон нийт 26 компанийг /2022.01.20/-нд нийтэд ил болгосон. Эргэн төлөлтөө олон жил дараалан нэг ч удаа хийгээгүй буюу Хөгжлийн банканд нийт 109.7 тэрбум өртэй гэх “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат өнөөдөр /2022.02.25/ мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газрыг гаргасан тогтоол шийдвэрээ биелүүлж, хамтран ажилласан бол Хөгжлийн банкны зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой байсан" гэлээ.  


ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат: Бид найдваргүй зээлдэгч биш, үнэн бодитой мэдээллийг нийгэмд түгээх хэрэгтэй

-Манай компанийн 268 тэрбум үнэлгээтэй хөрөнгө Хөгжлийн банкны барьцаанд байгаа. 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь нийт санхүүжилтийн 20 хувь. Улаанбаатар хотыг агаар, ус хөрсний бохирдлоос төгс арилгахын тулд орон сууцжуулах, төрийн бодлого шийдвэрийг хөгжүүлэх үүднээс манайд энэ зээлийг өгсөн. Иргэдийг орон сууцжуулахын тулд "Улаанбаатар байшин үйлдвэрлэх комбинат” 14 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Бусад санхүүжилтээ Олон улсын банк санхүүгийн байгууллагаас манай компани өөрөө босгосон.

Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 41-р зарлигын дагуу “Эрэл” ХХК-д “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ” шагналаа хүртээж байсан. 

Харамсалтай нь, Засгийн газраас “150 мянган айл” Орон сууц үндэсний хөтөлбөр, Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэ хямд, эко орон сууц барьж, ашиглалтад оруулах зэрэг төслөө хэрэгжүүлээгүй.  

Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол нийтийн орон сууц, амины орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төв гэх мэт иж бүрэн хорооллыг маш богино хугацаанд, эрчим хүчний хэмнэлттэй, гал, газар хөдлөлтөд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй, хүнээс хамаарах алдаагүй, эко барилгын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, чанарын өндөр түвшинд орчин үеийн стандартаар, хямд үнээр барьж босгох байлаа. 

Засгийн газар өөрийн гаргасан тогтоол, шийдвэрээ биелүүлж, хамтран ажилласан бол бид батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу ажиллан, Хөгжлийн банкны зээлийг төлөөд дуусчихсан байх байсан.

Бэлтгэсэн Н.Еркегүль

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даам(202.55.188.108) 2022 оны 02 сарын 28

Супер гэхэд багадхаар луйварчин юмаа.

0  |  0
зочин(192.82.88.184) 2022 оны 02 сарын 28

Энэ муу улаан луйварчин чинь одоо Засгийн газрыг гүтгэлээ л дээ. Иймэрхүү юмнуудыг төлбөрийг нь төлүүлээд бүх эд хөрөнгийг нь хурааж, шоронд хатаах хэрэгтэй байгаа юм. 2-3 луйварчинг ингэхэд л бусад нь нам болно ш дээ.

0  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 26

B.Jagaa ba X.Battylaga shig bas tur zasagaar hamtarj tuluuleh tsairuulah ni za odoo bolio.Luivarchidiig hatuu shiitegeh heregtei.Urund heregvi hog novoshnuudiig ni avah heregvi.

0  |  0
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

ingedeg bol delhiin buh humuus hagartlaa bayajihna ee?

0  |  0
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

hervee amarhan bayajiya gevel,baahan zeel avaad gants 2 jiliin daraa zasag uurchlugdunguut zeelee tuluhgui guriigeed tegeed martagduulah,,lol

0  |  0
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

hervee amarhan bayajiya gevel,baahan zeel avaad gants 2 jiliin daraa zasag uurchlugdunguut zeelee tuluhgui guriigeed tegeed martagduulah,,

0  |  0
(192.82.73.234) 2022 оны 02 сарын 26

minii zeel avsan zasgiin gazriin buruu,tegheer bi zeelee tuluhgui baih ni zuv genee lol

0  |  0
Zochin(66.181.181.84) 2022 оны 02 сарын 26

Bur baritsaagui zeel absan gee biz de. Ichihgui medegdel hiichihej genee. Chinii ugend hen itgeh be de luibarchin mini. Buh hurungiig ni huraaj ulsiig hohirolgui bolgo.

0  |  0
Zochin(66.181.181.84) 2022 оны 02 сарын 26

TTulj chadahgui bol ysh grj zerl absan yum be. Ichihgui medegdel hiichihej ee. Luibarchniu ugenf hen itgeh yum be. Uruu hurdan tul nobsh mini

0  |  0
Зочин (64.119.23.17) 2022 оны 02 сарын 26

Энэ муу мөрийтэй тоглоомчин, луйварчин чинь яах нь вэ. Хэчнээн олон банк дампууралдаг юм бэ. Та нар тансаглаад ард түмэн ядуураад, тэгээд бүр та нарын жаргасан мөнгийг бид төлөх үү. Больё оо ёстой. Авсан бол төл.

0  |  0
lol(66.181.161.118) 2022 оны 02 сарын 26

novshoo hutsalgui uhlee hulee

1  |  0
зочин(202.9.46.189) 2022 оны 02 сарын 26

Эрдэнэбат шиг худалч хулгайч баыхгүй бх шүү, адгийн новш. Үхэхийн хооронд буян хийж зээлээ төл гаж донтоон.

2  |  0
ю(66.181.191.119) 2022 оны 02 сарын 26

tЭрдэнэбат, Сэргэлэн нараа та нар чи ичиг ичиг нүдний булай, түмний хөрөнгө цусалчихаад яаж амар тайван байдаг юм болоо. хоол чинь хоолойг чинь яаж давдаг юм болоо

2  |  0
z(202.21.109.56) 2022 оны 02 сарын 25

saihan gar 1 bnaa

0  |  0
1115(122.201.22.245) 2022 оны 02 сарын 25

зээлээ төл\n

1  |  0
!!!!(49.0.137.164) 2022 оны 02 сарын 25

Bitgii shaa

1  |  0
Наран(66.181.161.20) 2022 оны 02 сарын 26

Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж авсан юм чинь төлөх нь ианы үүрэг

2  |  0
Top