Донбассаас Оросын хил дээр 96 МЯНГАН дүрвэгч иржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Өнөө өглөөний /2022.02.23/ байдлаар Оросын хил дээр Донбассаас 96 мянга гаруй дүрвэгч иржээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсаас 31 мянга гаруй хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байна. ОХУ-д авчирсан хүүхдүүдийн 1000 орчим нь өнчин хүүхдүүд аж.

Тэгвэл дүрвэгчдийн урсгал Донецк болон Луганскийг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрсний дараа багасаж байгаа гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг яаралтай хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна. Оросын ард түмэн, эх оронч бүх хүчин дэмжинэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Путин ОХУ-ын Зэвсэгт хүчний тусламжтайгаар ДБНУ, ЛБНУ-д энхийг сахиулах болон энэ хоёр улстай дипломат харилцаа тогтоох тухай яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(98.185.22.172) 2022 оны 02 сарын 24

Маму твою ебать.

0  |  0
Top