“Хөгжлийн банк”-ны дуулиан БАРИВЧИЛГААГААР ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Улс, эх орны эдийн засгийг хөгжүүлэх зорилготой, өөрийн гэсэн бие даасан хуультай "Хөгжлийн банк" үүргээ гүйцэтгэх чадамжгүй болоод уджээ. Үүргээ гүйцэтгэх нь битгий хэл эсрэгээрээ "хөгжилд тушаа" болж байсныг саяхан олон нийт анзаарч, тэр хэрээр нийгмийн том сэдэв, шүүмжлэлийн бай болов.

Учир нь, улс төрд нөлөө бүхий нөхөд өөрсдийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөөгүй нь илчлэгдлээ. Тэгвэл "Хөгжлийн банк"-ыг тойрсон олон асуудлаас заримыг нь тоймлон хүргэж байна. 


-ЭРХ БАРИГЧДЫН "АМЛАЛТ", ХАРИУЦЛАГА-

Нэгэнт намынх нь нөхөд, журмынх нь анд нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж "Хөгжлийн банк"-ыг "цөлмөчихсөн" нь ил болсон тул эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хариуцлагын асуудлыг хөндөж, олон нийтэд "амлалт" өгсөн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч "Хөгжлийн банк"-ны асуудлыг хөндөж, зээл аваад эргэн төлөөгүй улс төрчдийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоохыг хуулийнханд, намын албан тушаалтнуудад даалгасан билээ. 

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Хариуцлага хүлээх байдлыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ес суртахууны, хуулийн, улстөрийн хариуцлага гэх мэт олон шат дамжлага гарч ирдэг. Намын дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй" гэх тайлбарыг хэлсэн. Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн хэлсэн байр суурь, тайлбартай 100 хувь санал нийлж байгаагаа ч хэвлэлд дайсан байдаг.  

-Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАНГАРАГ, Б.БАТТӨМӨРИЙН "СУРАГ"- 

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-аас "Хөгжлийн банк"-наас авсан зээл, зарцуулалтад хяналт тавьж, шалгах зорилготой Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нарын гишүүд багтжээ. 

Харамсалтай нь, УИХ-ын дарга Г.Занданшатар "зангараг" зааж Ажлын хэсэг байгуулж, даргаар нь Б.Баттөмөр гишүүнийг томилсон ч өнөөдрийг хүртэл Б.Баттөмөр хяналт, шалгалтынхаа явцын талаар хэвлэл, олон нийтэд нэг ч удаа ам нээсэнгүй.

Гагцхүү Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ л хийж байгаа ажлынхаа талаар ганц, хоёр үг хэлж байгаа харагдав. Ажлын хэсгийн даргаар томилогдохдоо л Б.Баттөмөр гишүүн чухам л "Хөгжлийн банк"-ыг хохиролгүй болгоно гэх нь холгүй амлалт өгч, "тангараг өргөх" шахам байсан хэдий ч өнөөг хүртэл сураггүй байна. 

Уг нь, тэд "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийсэн дүнгээ ирэх сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаас өмнө тайлагнах ёстой. Түүгээр ч зогсохгүй, нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг, чиглэл аваад байгаа юм. Ямартай ч Ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр "сураг"-гүй байгаа ч Ажлын хэсэг нь өнөөдөр /2021.02.21/ хуралдах сурагтай байна. 

-ХУУЛИЙНХАН "ХӨГЖЛИЙН БАНК"-НЫ ХЭРЭГ ДЭЭР ХӨДӨЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Хууль, хяналтын байгууллагаас "Хөгжлийн банк"-наас зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж эхэлсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт "Хөгжлийн банк"-ыг удирдаж байсан үе, үеийн дарга нар болон зарим зээлдэгчийг цагдан хорьж, шалгах саналыг АТГ-аас прокурын байгууллагад хүргүүлсэн. Улмаар Прокуророос ирүүлсэн саналыг үндэслэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр бүхий хүнийг цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Тухайлбал, "Хөгжлийн банк"-ны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар, "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нэг сар, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг нэг сар, "Хөгжлийн банк"-ны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг нэг сар тус бүр цагдан хорихоор боллоо.

Харин "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан бол "Хөгжлийн банк"-ны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн “Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг хүлээн авч, мөн өнөөдөр хэлэлцэхээр болсон. Түүнчлэн "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. 

Дээрх нэр бүхий нөхдөөс гадна "Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн)-ийн өмгөөлөгчөөс “Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байна. "Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг "Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн” үндэслэлээр нэг сар цагдан хорихоор болсон бол "НВЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийн өмгөөлөгчийн “Шүүгчээс татгалзах” хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулаад байна.

-МАН-ЫНХАН НАМАА ЦЭВЭРЛЭЖ, "ЗЭЭЛ АВСАН" УЛСТӨРЧДӨДӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦЛОО- 

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хэлсэндээ хүрч, зарим улстөрчдөдөө хариуцлага тооцлоо. Тодруулбал, тус намын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан /2022.02.18/ гарагт хуралдаж, "Хөгжлийн банк"-ны зээлийн асуудалд нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцсэн.

Намынхаа дотоод дүрэмд заасны дагуу Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнээс чөлөөлсөн бол С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат нарыг зээл авсан, зориулалтын дагуу ашигласан эсэх талаараа тайлбар ирүүлэх үүргийг өгсөн. Тэд яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор албан тушаалаас түдгэлзэх өргөдлөө өгөх ёстой гэдгийг ч давхар дайсан билээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.24.215) 2022 оны 02 сарын 23

Codbaatar togloj idsen

0  |  0
Ард(202.126.88.198) 2022 оны 02 сарын 23

Цагаан захтай эдийн засгийн алуурчид бол Монголын дайснууд , ард түмний боломжыг хулгайлж нийгмийг дампууруулж бдг тул хатуу цээрлүүлж өрийг нь заавал төлүүлж бүх насаар нь төр лүү шургалуулахгүй болгохыг шаардаж бна. Мөн хамаарал бүхий этгээдүүдийг нь олж зарлаж төрөөс хол ангид байлгах нь чухал.

0  |  0
Ард(202.126.88.198) 2022 оны 02 сарын 23

Цагаан захтай эдийн засгийн алуурчид бол Монголын дайснууд , ард түмний боломжыг хулгайлж нийгмийг дампууруулж бдг тул хатуу цээрлүүлж өрийг нь заавал төлүүлж бүх насаар нь төр лүү шургалуулахгүй болгохыг шаардаж бна. Мөн хамаарал бүхий этгээдүүдийг нь олж зарлаж төрөөс хол ангид байлгах нь чухал.

0  |  0
Дорнод аймаг(202.179.21.202) 2022 оны 02 сарын 22

Манай аймгийн авлига авсан даргаа татаж аваачч

0  |  0
irgen(202.179.24.96) 2022 оны 02 сарын 22

Namaa oligtoihon tseberleh heregtei ard tvmen bvgd harj sonsoj baina

0  |  0
Зочин(192.82.68.217) 2022 оны 02 сарын 23

Содбаатар Содэрдэнэ нар Хөгжлийн банкний эргэн тойронд эргэлдэж ихээ юм цувчуулсан байгаа даа.\n\nТэр дундаа Эрдэнэтийн эргэн тойрон дахь хувь хувьсгалын тендерүүд, зээлүүдээс ч хайх хэрэгтэй

2  |  1
Зочин(202.126.90.99) 2022 оны 02 сарын 21

Ганц сар хориод суллах уу? Ар гэр нь хулгайлсан мөнгийг нь амаар нь гартал цутгах байх даа! Монгол Улс нэг их удахгүй байхөө.

0  |  0
и(192.82.73.52) 2022 оны 02 сарын 23

Н. энхбаяр баяр гантулга содбаатар, Ж. энхбаяр нараа хөөгөөч. Баттөмөр ашиг сонирхын зөрчилтэй тул соль

2  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2022 оны 02 сарын 22

И,Х,Гишүүн бЯМБАЦОГТ -н хамаатан садан МОНГОЛ улсыг хөгжүүлэх гэж байгаа юм шиг бүх л салбарт байх юмаа,МОНГОЛ улсын иргэн бүр ажил хөдөлмөр хийж амьдрах ёстой юм байгаа биз дээ ? БЯМБАЦОГТЫН ахын охинтой суусан нөхөр ИНЕГ-н автобаазад 20 жил жолооч хийсэн нөхөр ХОТЫН ЗАХИРГААНД ЦАХИЛГААН ШАТ УГСАРДАГ БАЙСАН НӨХӨР САЯ ШАТНААС НЭГ ХҮҮХЭДИЙН АМИАР ТОГЛОСОН ОДОО НИСЭХИЙН АВТОБААЗАД ДАРГА БОЛСОН ЯМАРЧ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ИХ ГИШҮҮН БЯМБА ЦОГТЫН ХҮРГЭН ТОГЛОЖ БАЙНА ДАА,

1  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2022 оны 02 сарын 22

И,Х,Гишүүн бЯМБАЦОГТ -н хамаатан садан МОНГОЛ улсыг хөгжүүлэх гэж байгаа юм шиг бүх л салбарт байх юмаа,МОНГОЛ улсын иргэн бүр ажил хөдөлмөр хийж амьдрах ёстой юм байгаа биз дээ ? БЯМБАЦОГТЫН ахын охинтой суусан нөхөр ИНЕГ-н автобаазад 20 жил жолооч хийсэн нөхөр ХОТЫН ЗАХИРГААНД ЦАХИЛГААН ШАТ УГСАРДАГ БАЙСАН НӨХӨР САЯ ШАТНААС НЭГ ХҮҮХЭДИЙН АМИАР ТОГЛОСОН ОДОО НИСЭХИЙН АВТОБААЗАД ДАРГА БОЛСОН ЯМАРЧ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ИХ ГИШҮҮН БЯМБА ЦОГТЫН ХҮРГЭН ТОГЛОЖ БАЙНА ДАА,

1  |  0
Top