Омикроноор өвчилсний дараах эсрэг бие бусад омгийн эсрэг сул нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Вирус судлаачийн ярьснаар Омикроноор өвчилсний дараа үүссэн эсрэг биеийн COVID-19-ийн бусад омгийн эсрэг нөлөө нь сул байгаа аж.

ОХУ-ын вирус судлаач, анагаах ухааны доктор, Гамалейн нэрэмжит төвийн профессор Анатолий Альтштейн Sputnik радиод өгсөн ярилцлагадаа “Омикроны дараа үүссэн эсрэг бие нь коронавирусний өмнөх омгуудыг муу саармагжуулдаг гэсэн нотолгоо байна. Дельта вирус одоо ч байсаар байгаа. Бусад хувилбар нь энэ цар тахал үргэлжлэхэд ямар нэгэн нөлөөгүй болсон” гэжээ.

Вирус судлаач мөн “Ковидоор хүнд явцтайгаар өвчилсөн бол бие организмд илүү их эсрэг бие бий болдог” гэсэн байна.

Харин Омикроноор өвчилсний дараа эрүүл мэндээ хэрхэн сэргээх талаар “Өвчилснөөс хойших хоёр долоо хоногт биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй. Гурван долоо хоногийн дараа ердийн байдлаараа өөртөө ачаалал өгч болно. Омикроноор өвчилсөн хүмүүс их хэмжээний ус ууж, сайн унтаж амрах хэрэгтэй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top