Украинаас дөрвөн оюутан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Украин улсын нөхцөл байдал амаргүй байгаа тул Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консултай холбогдож, монгол оюутнуудын мэдээллийг тогтмол авч байна. 

Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна. Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна. ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой аж.

Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top