Зомбид дуртай хүний үзэх ёстой 7 солонгос кино

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Хэрэв та зомбитой кино үзэхээр хайж байгаа бол солонгос цуврал танд яг таарна. 2016 оны “Бусан орох галт тэрэг”, Netflix-ийн “Зомибигийн Хаант улс” кино асар их амжилт олсны дараа Солонгос улс “Аймшгийн Зомби” төрлийн киногоор дэлхийд тэргүүлснээ зарласан юм. Ингээд танд зомбигийн тухай шилдэг 7 солонгос киног танилцуулж байна. Тухлан сууж, таалан сонирхоорой.

“Бусан орох галт тэрэг” (2016)

Энэ кино хэт их алдаршсан тул америкчууд хүртэл дуурайлган хийсэн гэж байгаа. Сөүлээс Бусан орох галт тэргэнд зомбигоос амиа аврахаар зүтгэж байгаа аав охин хоёр. Жирийн үйл явдал мэт санагдав ч кинонд маш олон нюанс гарах тул энгийн триллерээс өөр. Үргэлжлэл нь тэнгисийн цэргийн ахмад Чон Сок зомбигоор дүүрсэн арлаас 20 сая доллар авахаар явж байгаа адал явдлын тухай гарна.

Зомбигийн Хаант улс (2019) Kingdom

Чосон үеийн ханхүү И Чан ард түмнийг нь зомби болгон хувиргаж байгаа нууцлаг тахлын эсрэг тэмцэнэ. Үргэлжлэл дээр нь тахлын нууц тайлагдах юм.

Sweet Home (2020)

Яг зомбигийн тухай биш ч нэгэн хорооллын оршин суугчид хүмүүсийг алуурчин мангас болгон хувиргадаг тахлын үеэр амь гарах гэж тэмцэж байгаа тухай триллер. Жүжигчид сайтай, зураг авалт чадмаг, заавал үзэх ёстой киноны нэг.

All of Us Are Dead (2022)

Саяхан гарсан Netflix-ийн цуврал. Одоо та бүхэн үзэж байгаа тул үйл явдлыг дурдаад дэмий биз ээ.

Rampant (2018)

Чосоны өмнөх үеийн Солонгос. Мөн л зомби тахал.

#Alive (2020)

Тоглоомчин залуу О Жун У зомби тахлын үеийн даван туулж байгаа гарна. Кинонд ганцаардал, багийн ажиллагаа, харилцан туслах сэдвийг сайн гаргажээ.

Zombie Detective (2020)

Триллер гэхээсээ инээдмийн кино. Жинхэнэ төрхөө нуун хувийн мөрдөгчөөр ажиллах зомби.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мишээл(202.55.188.120) 2024 оны 02 сарын 24

Гайхалтай

1  |  0
Top