ӨНӨӨДӨР: Шинэ жилийн баярын өмнө хийж буй шалгалтын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.17)


9:00 цагт МУИС-ийн номын санд "Business and management: Global and local perspectives" олон улсын хурал болно.

9:00 цагт МҮЭТСО-нд МҮЭХ-ны XXIII их хурал болно. Утас: 99027019, 88007709

9:30 цагт "Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" эрдэм шинжилгээний хурал Монголбанкны Г байранд болно.

10:00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 99176798

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:30 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монголын урлагийн зөвлөл, Соёлын өвийн газар, “Рио Тинто Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

14:00 цагт Монголын театрын музейд “Show Mongolia digital media”-аас жил бүр зохион байгуулдаг хүүхдийн төлөөх үйл ажиллагаа болно. Утас: 98116020, 99696257

14:00 цагт "Зүүн хүрээ Дашчойлин" хийдэд тус хийдийн мянган Өндөр гэгээнд жанч өргөх болон Жанлавцогзол номыг Соёмбо, Хэвтээ дөрвөлжин, Монгол бичгээр бичсэн бичвэрийг залах ёслол болно. Утас: 99073466, 99177459

15:00 цагт Техник, технологийн коллежийн байранд “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдгүүдийг тодруулна. Утас: 99519677

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top