“Омикрон” хувилбарын түгээмэл ШИНЖ ТЭМДГҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүдэд хоолой сэрвэгнэх, нуруу бүсэлхий орчим хөндүүрлэж өвдөх шинж тэмдэг түгээмэл ажиглагдаж байна гэж Өмнөд Африкийн эмч нар мэдээлжээ.

Тэд шинэ хувилбарын халдварын 78 мянга орчим тохиолдлыг судалсны үндсэн дээр хоолой сэрвэгнэх шинж тэмдэг хамгийн түгээмэл болохыг тогтоожээ. Мөн нуруу бүсэлхий орчим өвдөх шинж тэмдэг “омикрон” хувилбараар халдварласныг илтгэж байна.

Ингэхдээ “дельта” хувилбартай харьцуулбал “омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүд хүндрэх эрсдэл 23 хувиар бага байгаа хэдий ч хөнгөн тусдаг гэж тодорхой хэлэх боломжгүй гэж эмч нар онцолжээ.  

“Омикрон” хувилбар дэлхийн 80 орчим улс оронд бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top