COVID-19: Өвөр Монголд 2 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны Лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 56 тохиолдол нь Чжэцзян мужид, Гуандунд 6, Шэньсид 4, Өвөр Монголд 2, Аньхойд 1 тохиолдол илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 8 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top