ӨНӨӨДӨР: Шахмал түлшний шуудайг иргэдээс буцаан авах талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.16)


08:30 цагт “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2021” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал "Корпорэйт Конвейшн" цогцолборын хурлын танхимд болно. Утас: 990639902

09:30 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Худалдааны салбарын бүтээлийн танилцуулга” эхэлнэ.

11:00 цагт “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг дахин ашиглах, иргэдээс татан авах болсон талаар хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл хийнэ. Утас: 88028646, 99991116, 99121319

11:00 цагт Монголын балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг “Цөмөөхэй бүжгэн жүжиг” тоглогдохтой холбогдуулан “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг "Гэрээт" болгож, байдлыг дордуулахгүй байх шаардлагад УИХ, Засгийн газраас хариу өгөөгүйтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос МҮЭ-ийн холбооны байрны 4 давхарт мэдээлэл хийнэ. Утас: 99295063

13:00 цагт "Түүх судлалын голомт-100 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" музейн хурлын танхимд болно. Утас: 98119897

14:00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Спорт наадмын нээлтийн ажиллагаа Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт болно. Утас: 91915546, 96635753

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top