“Омикрон”, “Дельта”-гаар нэгэн зэрэг халдварлах магадлалтай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Коронавирусний “Омикрон”, “Дельта” хувилбараар нэгэн зэрэг халдварлах магадлалтай тул коронавирус цаашид хувьсан өөрчлөгдөж болзошгүй гэж АНУ-ын эм үйлдвэрлэгч “Moderna” компанийн ахлах мэргэжилтэн Пол Бертон сэрэмжлүүлж байна.

Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын Шинжлэх ухаан, технологийн хороон дээр хэлсэн үгэндээ тэрбээр дархлаа нь суларсан хүмүүс коронавирусний хоёр хувилбараар хоёулангаар  нь нэгэн зэрэг халдварлах магадлал бий гэжээ. Ингэснээр хоёр хувилбарт генийн солилцоо хийх боломж олгож байна.

Ойрын саруудад “омикрон”, “дельта” хувилбарууд зэрэгцэн орших бөгөөд улмаар хүмүүс хоёр хувилбараар хоёулангаар нь нэгэн зэрэг халдварлах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр, коронавирус цаашид дахин хувьсан өөрчлөгдөж, мутацад орох эрсдэлтэй гэж Бертон онцолжээ. Тэрбээр “омикрон” нь тийм ч аюулгүй хувилбар бус гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, “омикрон” хувилбараар халдварласан хүмүүс хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх нь их байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top